• Дэлхийн II дайны үед живсэн Японы байлдааны хөлөг онгоцууд олдлоо

    Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож байсан Японы флотын хөлөг онгоцуудын сүйрсэн үлдэгдэл далайн гүнээс олдсон тухай ВВС мэдээллээ. 1942 оны АНУ болон Япон улсуудын хоорон дахь далайн байлдаанаар нийт долоон хөлөг онгоц далайн гүнд живснээс ийнхүү хоёр нь олдлоо. Click To Tweet

    Кага нэртэй хөлөг онгоц нь өнгөрсөн долоо хоногт, харин Акаги нь өнгөрөгч ням гарагт тус тус Хавайн эргийн Папаханаумокуакеа үндэсний дурсгалт газрын 5 490 метрийн гүнээс олджээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед сүйрч, далайн гүнд живсэн нэг л хөлөг онгоц 1998 онд олдсон байдаг Америкийн USS Yorktown хөлөг аж.

    Энэ тулаанд нийт долоон хөлөг онгоц живснээс дөрөв нь Японы флотын хөлөг онгоцууд байжээ. Тулаанд хоёр мянга гаруй Япон хүн, 300 гаруй Америкчууд амь үрэгдсэн гэдэг. Click To Tweet

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ