“Тавантолгой түлш” компаниас айлуудад очиж үйлчилгээ үзүүлэх дуудлагын утсыг ажиллуулж эхэллээ

Нийслэлийн иргэд сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх арга туршлага, мэдээлэл дутмаг байгаатай холбогдуулан “Таван толгой түлш” компаниас 350 гаруй мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй 16 бригадыг байгуулан нийслэлийн зургаан дүүргийн иргэдэд дуудлагаар үйлчлэх зорилтод ажлыг эхлүүлжээ.

Энэ нь иргэд та бүхэн 70119400 утсанд дуудлага өгснөөр сайжруулсан түлшний зөв хэрэглээ, галлагааны өмнөх зааварчилгаа, пийшин зуухныхаа янданг хэрхэн хөөлөх зөвлөмжүүдийг авахын зэрэгцээ пийшин, зуухандаа засвар үйлчилгээ хийлгэх боломжийг ч мөн тус компани бүрдүүлээд байна. Нийслэлийн Онцгой комиссын удирдлага, гишүүд дээрхи дуудлагын засвар үйлчилгээний ажлыг утааны эсрэг чиглэсэн тун бодитой ажил болсныг онцолж байсан юм.

Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ