
Нидерланд улсын Ерөнхий сайд Марк Рютте ажил руугаа явахдаа аль болох дугуйгаар явахыг илүүд үздэг нэгэн. “Би бараг 10 жил дугуй унаагүй, харин хоёр жилийн өмнөөс эхлэн цаг агаар таатай үед дугуй унаж ажил руугаа явах болсон” хэмээн ярьжээ.
Голланчуудын хувьд хүнээсээ олон дугуйтай. 2018 оны байдлаар нийт 17 сая хүн амтай байсан тус улсад 23 сая ширхэг унадаг дугуй байна гэсэн тооллогын дүн гарчээ. Click To TweetНийт хөдөлгөөнд оролцогсдын дөрөвний нэг нь дугуйгаар зорчдог аж.
Голландчуудын ингэж дугуй унаж сурсан нь аль XIX зуунаас гаралтай хэмээн Марк хэлэв. Үүнээс гадна авто замын бүтээн байгуулалтынхаа нэгээхэн хэсгийг дугуйн зам болгожээ.
Дугуйгаар явах боломжийг бүрдүүлсэн дэд бүтэц
Улсын автозамын дэд бүтцийн хувьд автомашин зорчихоос гадна унаган дугуйн замыг зайлшгүй оруулжээ. Мөн дугуйчдад тусгайлан зориулсан гэрлэн дохио ч энд бий. Улсын дугуйн зам нь уртаашаа 35 мянган километр үргэлжлэх бөгөөд Утрехт хот дахь газар дорх унаган дугуйн цэцэрлэг нь дэлхийд хамгийн томдоо тооцогддог билээ. Click To TweetГолландчуудын хувьд унаган дугуй нь зөвхөн хот дотроо бус хот хооронд зорчих тээврийн хэрэгсэл ажээ.
Хүн болоод байгальд хоёуланд нь ээлтэй тээврийн хэрэгсэл
Чихрийн шижин, зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх, сэтгэл санааг өргөх зэрэг унадаг дугуйн ач холбогдлыг хүн болгон мэднэ.2015 онд хийгдсэн судалгааны үр дүнд унадаг дугуй унаснаар жил бүр 6000 хүн нас баралтаас сэргийлж, дундаж наслалт нь зургаан сараар уртасдаг гэж гарчээ. Click To TweetАвтомашинаа унадаг дугуйгаар сольсноор километр тутамд 150 грам нүүрстөрөгчийн давхар исэл ялгархаас сэргийлэх боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.