Увс аймгаас гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа

Увс аймгийн ихэнх нутгаар 2019 оны аравдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд цас ихээр орж, цасан шуурга шуурч Улсын болон орон нутгийн чанартай зам, даваа хаагдах, автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Улаангом хотоос Хар Тэрмэс, Наранбулаг, Боршоо, Ховд аймгийн чиглэлийн автомашины хөдөлгөөнийг 2019 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 10 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарласан байна.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ