
Бангладеш улсын нийслэл Дакка хотод улаанаас авахуулаад улбар шар өнгөөр сахлаа будах шинэ хандлага бий болжээ. Тэр дундаа наснаасаа залуу харагдахыг хүсэх саарал сахалтай настнууд хэнна будгаар ийнхүү сахлаа тод өнгөөр будах болсон байна. 50 нас шүргэж яваа Махбубул Башар гуай Сүүлийн хоёр сарын хугацаанд сахлаа будаж байгаа тухайгаа хуваалцжээ.
60 настай, хүнсний ногооны худалдаачин Абул Миа “Манай гэр бүлийнхэн намайг илүү залуу харагдаж байна гэцгээж байгаа” гэж ярижээ.
Хэнна будгийн хувьд Зүүн Азийн улсуудад хуримын үеэр гэрлэх гэж буй хосууд гараа будахад хэрэглэдэг бол Бангладеш улсын хувьд ч мөн адил хэдэн арван жилийн турш эмэгтэйчүүдийн гоо сайхны хэрэглээнд хэрэглэгдэж ирсэн билээ. Одоо харин эрчүүд ч хэрэглэх болсноор эрэлт нь улам нэмэгджээ.
Мөн Исламын шашинтай иргэд сүсэг бишрэлээ батлахын тулд сахлаа олон янзын тод өнгөөр будуулах болжээ. Учир нь Исламын ном, судруудад Аллахын элч Мохаммедыг сахлаа будаж байсан хэмээн гардаг байна. Бангладешийн 168 сая хүн ам Исламын шашинтай аж.
Шинэ загварын чиг хандлагыг даган Дакка хотын үсчид ч сахал будах үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ. Нэг хайрцаг нь ердөө дөрвөн центийн үнэтэй бөгөөд сахлаа ийнхүү будуулахад 40 минут л хангалттай.
Эх сурвалж: cnn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.