Дэлхийн хамгийн хөгшин сувд Абу Даби дах Луврын музейд тавигдана

Олдвор олдсоноосоо хойш анх удаа Абу Даби хотын Луврын музейд тавигдахаар болжээ. Археологичид дэлхийн хамгийн хөгшин буюу найман мянган жилийн настай сувдыг Абу Даби дахь Марава арлын археологийн дурсгалт газраас нээн илрүүлсэн гэнэ.
Улмаар радиокарбон ашиглаж тус сувдыг МЭӨ 5800-5600 жилийн өмнө үүссэн гэдгийг нь болохыг тогтоожээ.
2017 онд олдсон тус сувд нь нэг сантиметрийг гуравны хуваасны нэгээс жижиг хэмжээтэй бөгөөд цайвар ягаан өнгөтэй аж. Сувдыг Абу Даби хотын Луврын музейд аравдугаар сарын 30-нд нээлтээ хийх “10 000 жилийн тансаг байдал” үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд үзүүлэхээр боллоо.
Марава арлын тэрхүү археологийн дурсгалт газраас сувд олдсон нь сувдны худалдаа, арилжаа нь  Шинэ чулуун зэвсгийн үед үүсч байсныг нотолж байна хэмээн археологид үзэж байна.
Харин түүхийн эх сурвалжийг нь авч үзвэл Абу Даби хот нь 16 дугаар зууны үед сувдаараа алдартай, худалдааны төв цэг байсан аж. Венецийн үнэт эдлэлийн худалдаачин Гаспаро Балби 16-р зуунд тус бүс нутгаар аялж байх үеийн тэмдэглэлдээ Абу Даби эрэг орчмын арлуудыг сувдны эх орон хэмээн дурьдсан нь бий.
Эх сурвалж: cnn

.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ