
“ХҮННҮ ЭЙР”-ХХК-ийн техникийн үйлчилгээний ажилтан М ажлаа гүйцэтгэж байхдаа онгоцны далавчин дээрээс унасан харамсалтай хэрэг энэ сарын 13-14-нд шилжих шөнө гарсан талаар бид мэдээлсэн. Хохирогч өнөөдрийн байдлаар ухаан ороогүй 176 цаг болж байна. Click To Tweet
Өчигдөр зүрхнийх нь үйл ажиллагаа тасалдаж биеийн байдал нь муудан өнөөдөр дахин хагалгаанд оржээ. Эмч нар хохирогчид SEVS /тархи тэр чигтээ цус хуралт, харвалттай/ DAP /тархины эд эс гэмтэж, ажиллагаагүй болсон/ гэсэн хоёр онош тавьсан байна.
Өөрөөр хэлбэл,тархиндаа ийм хүнд гэмтэл авсан хүн ухаан ороод хөл дээрээ боссон ч бусдын асаргаанд орох ѳндѳр магадлалтайг эмч нар хэлж байгаа аж. Гэхдээ одоогоор ухаан орох эсэх нь тодорхойгүй байна.
Улсын онцгой бүсэд ажлын байрны осол гарч, хүний амь нас яригдаж байхад өнөөг хүртэл холбогдох байгууллагууд нь үнэн бодит мэдээллийг өгч, арга хэмжээгүй аваагүй байсаар байна.
“ХҮННҮ ЭЙР”-ХХК-ийнхан осол болсон даруйд ажилтнаа өндѳрөөс унасныг нуун Чингис Хаан олон улсын нисэх буудал руу “манай ажилтан ухаан алдчихлаа” гэж худал дуудлага өгсөн нь ослыг нуун дарагдуулж, хохирогч эмнэлгийн анхны тусламж үйлчилгээг . Click To Tweetбуруу авахад хүргэсэн ноцтой зөрчлийг гаргасан

ЧХОУНБ-ын баримтыг хавсаргав.
Мөн тухайн өдөр осол гарсныг нисэхийн цагдаагийн хэлтэс мэдсэн ч хуульд заасан үүргээ биелүүлж хэргийн газар үзлэг хийж, нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулах ажлаа орхигдуулсан гээд олон зөрчил байгаа юм. Цаашлаад хохирогчийг дур мэдэн тээвэрлэсэн, ажлын байрны хөдөлмөр аюулгүй байдал мөрдүүлээгүй, зориулалтын машин шат байхгүй, хоол зөөдөг машинаар онгоцны далавч дээр гарч ажиллаж байсан, осол гарах үед зориулалтын каск өмсүүлээгүй гээд олон эргэлзээтэй асуудал гарч ирж байна.
Энэ мэтчилэн ослын үед авах ёстой арга хэмжээг дүрэм журмынх нь дагуу аваагүй нуун дарагдуулсан гэх баримт ганц нэгээр зогсохгүй байгаа учир ар гэрийнхэн нь болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь тогтоолгохын тулд Ерөнхий сайд, Зам тээвэр хөгжлийн сайд, Цагдаагийн ерөнхий газар гээд холбогдох бүхий л байгууллагад хүсэлт гаргаад байгаа юм.
“ХҮННҮ ЭЙР” компанийн зүгээс хохирогчийн ар гэрийнхэнтэй нь тохиролцох хүсэлт тавьсан ч ар гэрийнхэн нь ослын үнэн зөвийг тогтоолгох учир тохиролцохгүй гэдгээ илэрхийлжээ. Click To TweetХөдөлмөр аюулгүй байдал мөрдүүлдэггүйгээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон олон арван харамсалтай тохиолдол бий. Гэвч эдгээр хэргүүдэд нэг нь хариуцлага хүлээж, нөгөө нь хариуцлага хүлээлгэсэн нь тун цөөн. Ар гэрийнхэнд нь хэдэн төгрөг өгсөн болоод тохиролцоод өнгөрөх жишээний. Тэгвэл “ХҮННҮ ЭЙР” компани дээр гарсан ослын улмаас хохирсон 23 настай залуугийн ирээдүйн амьдрал, мөрөөдөл, эрүүл мэндэд хэн хариуцлага хүлээх вэ. Click To Tweet
Хохирогчийн ар гэрийнхний хэвлэлд болон төр засгийнханд хандаж буй тэмцэл тохиролцох бус хүнээ эрүүл саруул болгож, ослын шалтгааны үнэнг тогтоолгох юм. Click To TweetТиймээс олон нийтээс дэмжлэг хүсэн #Save2MergenSHAGAI хаштагыг сошиал орчинд ѳрнүүлээд байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Info on that Topic: gereg.mn/news/34142 […]