Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалтын бүртгэл эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, сургалтын жишиг хөтөлбөр боловсруулах төслийн хүрээнд Монгол Улсын Аялал жуулчлалын “Салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх жишиг сургалт” 2019 оны арваннэгдүгээр сарын 11-15, 2019 оны арваннэгдүгээр сарын 18-22 ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдана. Сургалт дараах таван чиглэлээр явагдана Үүнд:
1.Өрөө үйлчилгээ
2.Зочин угтах,
3.Асуудал шийдвэрлэх /Зочид буудал/
4. Хүлээн авалт зохион байгуулах
5. Аяллын хөтөч.

👩‍🏫Багшид тавигдах шаардлага:👨‍🏫

1. Ажлын байран дээр цаашдаа өөрийгөө хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт тогтвортой тасралтгүй ажиллах зорилготой байх,
2. Аялал жуулчлалын багш мэргэжилтэй,
3. Багшлах эрхийн гэрчилгээтэй,
4. Ажлын тодорхойлолт,
5.https://forms.gle/MuADw4b7qLcCD5N36 сайтаар орж 2019 оны 10-р сарын 22-ноос өмнө бүртгүүлсэн байх,
6. Шаардлага хангасан иргэдийг 2019 оны 10-р сарын 24 нд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр ярилцлага авна.
7. Ярилцлагад ирэхдээ иргэний үнэмлэх, багшлах эрхийн үнэмлэх зэрэг материалыг бүрдүүлж ирнэ үү.

👨‍🎓Аялал жуулчлалын чиглэлээр төгссөн эсвэл төгсөх ангийн оюутан тавигдах шаардлага:👩‍🎓

1. Ажлын байран дээр цаашдаа өөрийгөө хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт тогтвортой тасралтгүй ажиллах зорилготой байх,
2. Зочлох үйлчилгээний салбарт ажилладаг эсвэл Их дээд сургууль, Коллеж, МСҮТ-ын тѳгсѳгч болон тѳгсѳх ангийн оюутан суралцагчид байх,
3. Сургуулийн тодорхойлолт,
4. Бакалаврын голч дүн 3.0 дээш,
5.Дүнгийн тодорхойлолт,
6.https://forms.gle/MuADw4b7qLcCD5N36 сайтаар орж 2019 оны 10-р сарын 22-ноос өмнө бүртгүүлсэн байх,
7. Шаардлага хангасан иргэдийг 2019 оны 10-р сарын 24 нд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр ярилцлага авна.
7. Ярилцлагад ирэхдээ иргэний үнэмлэх, Баклаварын тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, сурлагын дүнгийн хуудас зэрэг материалыг бүрдүүлж ирнэ үү.

Материал дутуу бол ярилцлагад оруулахгүй болохыг анхаарна уу.
Сургалт үнэ төлбөргүй явагдах бөгөөд оролцогчдын тоо хязгаартай.
Холбоо барих дугаар: 51267010

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ