Ж.Дэлгэрсайхан:Саарал жагсаалтад орчихлоо гээд нийтээрээ айж сандраад байх хэрэггүй

2019-10-21

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

Манай улс саарал жагсаалтад дахин бичигдлээ. Энэ жагсаалтад орсноор бодит эрсдэл нь юу вэ?

-Саарал жагсаалттай холбоотой бидний хүсээгүй эрсдэл үүслээ. Уг нь бидэнд энэ жагсаалтад орохгүй байх найдлага харагдсан уу гэвэл харагдаж байсан. Харамсалтай нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн хүчин чармайлт талаар боллоо. Click To Tweet Нэгэнт бид саарал жагсаалтад бичигдчихлээ. Юунаас болж бичигдсэнийг нь та бүхэн харж байгаа  байх.  Манай улсын таван үзүүлэлт үнэхээр шаардлага хангахгүй төвшинд байсан.

Өөрөөр хэлбэл,  эрсдэлээс хамгаалах тогтолцоо, авилга, мөнгө угаахтай холбоотой  найдваргүй гүйлгээг хянах, шийдвэрлэх тал дээр хойрго байна гэж манай улсыг  дүгнэлээ.  Би хувьдаа  төрийн тогтолцоо алдаатай байснаас болж  саарал  жагсаалтад орлоо гэж бодож байна.

Тиймээс цаашид саарал жагсаалтаас гарахын тулд эрсдэлийг бодитоор тодорхойлж, үндэслэлтэй асуудалд хандах нь чухал. Саарал жагсаалтад орчихлоо гээд нийтээрээ айж сандраад байх зүйл байхгүй. Нийгмийн нэг хэсэг иргэдийн санаа бодлыг талцуулсан мэдэгдэл, мэдээлэл хийгээд байх шаардлагагүй юм Click To Tweet. Гэхдээ саарал жагсаалтад бичигдэх нь яавч таатай зүйл биш. Манай улсыг мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх асуудлын хүрээнд тодорхой хэмжээний чармайлт гаргаж байгаа боловч тэр нь хангалтгүй байна гэдгийг дэлхий  нийтэд зарласан. Мэдээж тулгарч байгаа бодис эрсдэлүүд бий. Энэ нь гадаад төлбөр тооцоон дээр гарна.

Бид нар дэлхийтэй харьцаж,  мөнгө авч шилжүүлдэг. Томоохон бизнес болон банк санхүүгийн хүрээнд төлбөр тооцоо нь удаашрах, зардал нэмэгдэх, өөр боломжууд хумигдах гэх мэт эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Click To TweetҮүнээс өмнө ч гэсэн манай улсын зарим боломжууд хязгаарлагдсан байсан. Түүнээс биш зарим хэсэг нөхдийн яриад байгаа шиг ам.доллар 7000 болоод, иргэд хил давангуут олон улсын карт нь ажиллахаа болих гэх мэт эрсдэл байхгүй. Click To Tweet

Амралтын өдрүүдэд валютын ханш савласан ч одоо хөөсрөл бууж байх шиг байна. Монгол Улсын эдийн засгийн суурь, төсвийн, болон мөнгөний бодлогын нөхцөл байдал гэх мэт олон хүчин зүйлээс  хамаарч өнөөдрийн валютын ханш тогтож байгаа. Тиймээс нэг асуудлаас болоод  хүчтэй савлагаа үүснэ гэж би хувьдаа бодохгүй байна. Макро эдийн засагт ч тэр валютын ханшаар дамжиж бага зэрэг нөлөөлөл ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ бид өнөөдөр Олон улсын валютын сангийн хөтөлбөрт байна.Сангийн яамны зүгээс ханшийн байдал, гадаад төсвийн алдагдлыг санхүүжүүлэх тал дээр итгэл үнэмшил өндөртэй байна Click To Tweet. Тиймээс хүмүүсийн яриад байгаа шиг эрсдэл гарах  магадлал бага.

-Санхүүгийн хувьд  маш сайн сахилга баттай байх ёстойг анхааруулж байна шүү дээ. 2020 оны төсөв нэлээн тэлсэн гэх шүүмжлэл их байна?

-Нарийвчлаад харах юм бол төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн урсгал зардал дотроос яг үнэндээ Монгол Улсын эдийн засгийн суурь язгуур эрх ашигт нийцээгүй, зарим хүний хэлдгээр тэвчиж болохуйц зардал бий. Click To Tweet Харамсалтай нь төсөв зарим агуулгаараа сонгуулийн шинж чанартай төсөв болчихсон. Click To Tweet

Нийгмийн халамж, цалин тэтгэвэр тэтгэмжийн зардал асар их байна. Хөрөнгө оруулалтын зардал нь ч гэсэн тодорхой хэмжээгээр улс төрийн өнгө аястай байна. Эдийн засгийн агуулгаар нь харвал эдгээрийн хасч, танах ёстой.

Гэхдээ мэдээж улс төрчид үүнийг хасахгүй байх.  Харин одоо бид ФАТФын  зөвлөсний дагуу төлөвлөгөө гаргаж, арга хэмжээнүүдээ яаралтай хийж хэрэгжүүлэх хэрэгтэй.Зөвхөн дөрөв, таван үзүүлэлт гэлтгүй 40 зөвлөмж 11 гүйцэтгэлийг бүхэлд нь цаашид тогтвортой хангах шаардлагатай. Click To TweetТэгж байж бид саарал жагсаалтаас хурдан гарна мөн цаашид орохгүй байх юм.

Төсөв, мөнгөний бодлогын аль аль нь саарал жагсаалтыг харгалзан үзэж төлөвлөгдсөн байгаа. Бид нар ч гэсэн орохгүй байх магадлалтай гэж яриад байсан боловч орчихвол яах вэ гэдэг асуудлыг хаа хаанаа бодож байсан.

Тиймээс төсөв, мөнгөний бодлого дээр  тулгарч болзошгүй гадаад эрсдэл биднийг саарал жагсаалтад оруулах эрсдэл  гэж үзэж байгаа. Тиймээс энэ хугацаанд шаардлагатай тохиргоонуудыг боломжоороо хийх  ёстой. Өөрөөр хэлбэл, эрсдэлээс хамгаалсан боломжит арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Ялангуяа, төсвийн бодлогын хувьд төсвийн хэт тэлсэн  байдал,  үр ашиггүй зардлыг нэлээн анхаарах хэрэгтэй.

-Зарим арилжааны банкнууд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгийг эргэлтэд оруулсан. Энэ нь манай улсыг мөнгө угаах эрсдэлтэй гэсэн шалгуурт унахад нөлөөлсөн гэж харж байгаа хүмүүс байна. Салбар яам ч үүнтэй утга ижил юм ярьсан шүү дээ?

-Арилжааны банкнууд эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө оруулж ирсэн гэж саарал жагсаалтаар батлагдсан зүйл алга.

Сангийн сайдын мэдэгдэлд “арилжааны банкнууд дүрмийн сангаа нэмэгдүүлсэн. Энэ нь эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай холбоотой байсан. Энэ нь саарал жагсаалтад нөлөөлсөн” гэсэн мэдэгдлийг хийх нь хийсэн.

Гэхдээ ФАТФ гэдэг байгууллагын үйл ажиллагааг харахад зөвхөн нэг шалтгаанаар, тэр нь банкнуудын дүрмийн сантай холбоотой асуудлаар биднийг саарал жагсаалтад оруулах магадлал бага. Click To Tweet Өөрөө их өргөн цар хүрээтэй. Зөвлөмж болгон тусдаа дэд хэсгүүдэд салсан шалгуур үзүүлэлттэй байдаг. Тэгэхээр бид нэгэнт саарал жагсаалтад орчихсон. Юунаас болоод орсныг ч тодорхой хэлээд өгчихлөө. Энэ нь манай улсыг эрсдэлээс хамгаалах үндэсний тогтолцоогоо хангалттай ажиллуулж чадахгүй байна, хянах шалгах шийтгэх үр дүнд хүрсэн байдал алга байна гэх мэтчилэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хуульд заасан төрийн үйл ажиллагаа нь хангалтгүй байна гээд дүгнэчихлээ. Одоо засаж сайжруулах нь чухал.

-Улс төрчдийн хувьд саарал жагсаалтад орсныг эерэгээр харж байгаа шүү дээ. Дотооддоо бүсээ чангалах боломж, гадаад харилцаанд сөрөг нөлөө байхгүй гэх мэтчилэн?

-Миний хувьд Монголын улс төр, улс төрийн тогтолцоо, авилгын төвшин ямар байгааг харууллаа гэж бодож байна. Click To TweetҮүнтэй холбоотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бидэнд  гаднаас үнэлж өгсөн нь сайн хэрэг. Эерэгээр харья гэвэл ингэж харах байна. Гэхдээ монгол төрийн бодит дүр төрх ямар байгааг дүгнэлээ шүү дээ. Тиймээс иргэд эргээд улс төрчдөд төрийн удирдлагуудад хүчтэй шаардлага тавих нөхцөлийг илүү тодорхой харуулж өглөө гэж бодож  байна.  Тиймээс эдгээр асуудлаар төр засгийг шахах, цаашид цэвэр байлгах хэрэгтэйг харууллаа.

 2012 онд саарал жагсаалтад орох үед манай улсын эдийн засагт ямар нөхцөл  байдал үүсч байсан бэ. Өнөөдрийнхтэй харьцуулбал?

-2012 оныг  өнөөдөртэй шууд харьцуулах боломжтой үе биш. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг өнөөдрийнх шиг харьцангуй эерэг талтай байсан. Гэхдээ эерэг тал нь гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дэмжигдэж улсын эдийн засаг харьцангуй өндөр төвшинд байсан.  Гадаад зах зээлтэй харьцах   санхүүгийн харилцаа нь Монгол банк болон Засгийн газрын төвшинд ингэж их өргөжөөгүй байсан. Одоо бол ам.доллароор хэмжигдэх өр өндөртэй өөр төвшинд байна. Click To Tweet

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ