• Монгол улс Төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн дэлхийн хоёр дахь улс болно

    2019-10-21

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөө” боловсруулан ажиллажээ.

    Ойн баярыг угтуулан олон арга хэмжээг зохион байгуулсны нэг нь ЕБС-ийн дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд зарласан “Бидний бүтээл сансарт” уралдаан байлаа.

    Уралдаанаас шалгарсан шилдэг бүтээлийг Д.Сүхбаатарын талбай дээрээс тусгай зориулалтын сансрын бөмбөлгөөр 38 мянган метрийн өндөрт энэ сарын 29-ний өдөр Нийслэлийн 380 жилийн ойн баярын хүрээнд хөөргөнө.

    Бөмбөлөгт уралдааны шилдэг бүтээлээс гадна Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг болох Хангарди, гэнэтийн байдлаар сонгогдсон нийслэлийн 380 иргэний нэрс байх юм. Ингэснээр манай улс Төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн дэлхийн хоёр дахь улс болох аж.

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд 10 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд НЗДТГ, түүний харьяа агентлагуудаас дараахь зохион ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулна:

    “БҮТЭЭЛЧ 380” ОЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

      № Арга хэмжээ Хэзээ Хаана

     

     

    1

    “Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээн 10-р сарын

    01-28

    Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуд
     

    2

    “Улаанбаатарын нэг өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн 10-р сарын 21

    Даваа

    12:00 цаг

     

    Уран зургийн галерейд
       3 “Ulaanbaatar international Day 2019”

     

    10-р сарын

    21-22

    “Шангрилла” зочид

    буудал

     

     

    4

     

    “Эрт-эдүгээ-ирээдүйн Улаанбаатар” нэгдсэн үзэсгэлэн

     

    10-р сарын

    21-29

    Даваа

    10:00 цаг

     

     

    Нийслэлийн Соёлын төв өргөө

     

    5

     

    “Улаанбаатарт үйлдвэрлэв” үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн

     

     

    10-р сарын 22-29

    14.00 цаг

     

    Мишээл Экспо

     

     

    6

     

    Нийслэлийн 2019 оны  “Шилдэг хороо”, Хэсгийн ахлагч  нарын “Шилдэг баг”, “Манай хороо-миний гудамж” аяны шагнал гардуулах ёслол

     

    10 дугаар сарын 23 Лхагва

    11:00 цаг

     

    Монголын Хүүхдийн Ордон

     

    7

     

    “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-д шагнал гардуулах ёслол

     

     

    10-р сарын 23

    Лхагва

    14:00 цаг

     

    Нийслэлийн Улаанбаатар чуулгын байр

     

    8

     

    “Петер пен” мюзикл тоглолт

    10 дугаар сарын 24,25,26- ны 14:00, 16:00, 29-ний 19:00 цаг  

    “Улаанбаатар” чуулгын байр

     

    9

    Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолт 10-р сарын 25

    Баасан

    15:00 цаг

    Нийслэлийн Соёлын төв өргөө
     

     

    10

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дунд зохион байгуулагдах Улаанбаатар хотын 380 жилийн ойн нэрэмжит спортын наадам 10-р сарын 26, 27

    Бямба, Ням

    12:00 цаг

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Спорт заал
     

     

    11

    “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний бага хурал 10 -р сарын 28

    Даваа

    10:00 цаг

    BLUE SKY

    Цогцолборын Даймонд кристал танхим

     

     

    12

    Мэлхийт хөшөө,

    Нийслэлийн Сүлдэт хуур, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлэх ёслол

    10-р сарын 28

    Даваа

    12:00 цаг

    Турк Монголын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн
     

    13

    Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт

     

    10 -р сарын 28

    Даваа

    14:00 цаг

    18:00 цаг

     

    Нийслэлийн Соёлын төв өргөө

     

    14

    Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал GARUDA /Хангарди/ гардуулах ёслол

     

    10-р сарын 28

    Даваа

    18:00 цаг

    “Зайсан” хилл
     

    15

    Нийслэлийн удирдлагууд ЕБС-иудын ахлах ангийнханд “Өнөөдөр Нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана 10-р сарын 29

    Мягмар

    08:00 цаг

    Сургуулиуд дээр
     

     

    16

    “Азийн орнуудад хот, суурин газруудын агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж  буй нөлөөг бууруулах нь”  хэлэлцүүлгийн нээлт  

    10-р сарын 29

    Мягмар

    09:00 цаг

    “Туушин” Зочид буудлын 5 дугаар давхар, “Соёмбо” танхим
     

    17

    Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан НИТХ-ын “Хүндэтгэлийн чуулган” 10-р сарын 29 Мягмар

    10:00 цаг

    Нийслэлийн “Хангарди” ордны хурлын танхим
     

    18

    “Бидний бүтээл сансарт” 38 мянган метрийн өндөрт бөмбөлөг хөөргөх ёслол

     

    10-р сарын 29

    Мягмар

    11:00 цаг

    Д.Сүхбаатарын талбай
     

     

    19

    Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Төрийн далбаа, Улаанбаатарын туг мандуулах ёслол  

    10-р сарын 29

    Мягмар

    12:00 цаг

     

    Д.Сүхбаатарын талбай

     

    20

    Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан 10-р сарын 29

    Мягмар

    14:00 цаг

    Монгол Бөхийн өргөө

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ