• “Хийморь” УСК олон улсын кино фестивалийн “The best feature film” шагналын эзэн боллоо

    2019-10-20

    23 дахь удаагийн Сандиего интернэшнл филм фестиваль энэ сарын 15-20-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.   Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэж, МУСТА Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Хийморь” кино “The best feature film” буюу шилдэг уран сайхны кино шагналын эзэн болжээ.

    Монгол морины хийморь, эрэгтэй хүний сүлдтэй хэрхэн холбогддог болохыг харуулсан “Хийморь” уран сайхны киног “Three Flames Pictures” болон “Nomadia” уран бүтээлийн баг хамтран бүтээжээ.  Тус кино нь мөн 92 дахь удаагийн Оскарын наадамд “Шилдэг олон улсын уран сайхны кино” төрөлд өрсөлдөж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ