• Монгол улс “саарал жагсаалт”-д Исланд, Зимбабве улсуудын хамт орсон байж болзошгүй

    2019-10-18

    Парис хотноо болж  буй ФАТФ-ын хуралдааны эцэст ямар улсуудыг эрсдэлт буюу саарал жагсаалтад оруулах болсон талаар албан ёсны мэдээлэл хийх боловч олон нийтийн сүлжээнд Монгол улс саарал жагсаалтад орсон тухай мэдээлэл яваад эхэлжээ.

    Санхүүгийн гэмт хэргийн чиглэлийн сэтгүүлч Күүс Күвей өөрийн твиттер хуудаснаа ФАТФ-ын хурлын шийдвэрээр ямар улсуудыг энэ жил саарал жагсаалтад оруулах болсон тухай нийтэлжээ. Үүнд Монгол улс Исланд, Зимбабве улсуудын хамт орсон гэжээ. Харин Этопиа, Шри Ланка болон Тунис улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрхзүйн орчноо сайжруулсны дүнд гарч чаджээ хэмээн бичжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ