Дуучин Б.Амархүүд холбогдох шүүх хурал энэ сарын 29-нд болно

Дуучин Б.Амархүүг өнгөрсөн сарын 19-ний шөнө мансуурсан байдалтай байх үед нь баривчилсан юм.

Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан” гэж зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр болсон байна. Шүүхээс яллагдагч Б.Амархүүд холбогдох шүүх хуралдааныг 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 14:00 цагт хийхээр товложээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ