• Монгол улсын бүх иргэд 7 төрлийн хорт хавдрын эрт илрүүлэх шинжилгээнд үнэгүй хамрагдана

    Монгол Улсад 2018 оны байдлаар 6073 хүн хавдраар шинээр оношлуулж, 4412 хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Click To TweetНийт хорт хавдраар өвчлөгсдийн 77 хувь нь хожуу шатандаа оношлогдсон харамсалтай тоо баримт бий. Click To Tweet

    Харин өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар бүх иргэдийг хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт үнэгүй хамруулах заалт бүхий Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр 2020 оноос эхлэн иргэд 21 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэгүүддээ хандан, үнэ төлбөргүйгээр хавдрын долоон төрлийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой болж байгаа юм.

    Эрт илрүүлэх үзлэгт хамрагдаснаар 2030 он гэхэд элэгний хорт хавдрын нас баралтыг 35 хувиар, ходоодны хорт хавдрын нас баралтыг 42 хувиар бууруулж, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 хувийг эрт илрүүлж, эмчлэх, боломжтой гэж хууль санаачлагчдын зүгээс үзжээ. 

    Хууль батлагдсантай холбоотойгоор аймаг, дүүргийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхийн тулд 2020 оны төсөвт 39.4 тэрбум төгрөг суулгаж байгаа аж. 

    Эрт илрүүлгийн талаар хуулийн заалтууд:

    351 дүгээр зүйл. Хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо

    351.1.Монгол Улсын иргэнийг хорт хавдрыг эрт илрүүлэх дараахь үзлэг, шинжилгээнд  хамруулна:

    351.1.1.дөч, түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1-2 удаа;

    351.1.2.дөч, түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;

    351.1.3.гучаас жаран насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд 1 удаа;

    351.1.4.тавь, түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;

    351.1.5.тавь, түүнээс дээш насны иргэнийг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд 1 удаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ