• ИДС-д элсэгч Монгол оюутнуудын тоо цөөрсөн ч гадаадын оюутнуудын элсэлт нэмэгдлээ

    Их, дээд сургуулиуд энэ жил өмнөх жилүүдийнхээс 50-60 хувиар бага элсэлт авч, нэмэлт элсэлт зарласан ч элсэх оюутан байсангүй. Жил бүр МУИС, ШУТИС-д шинээр 5000 орчим элсэгч элсэн суралцдаг байсан бол энэ жил 2000 орчим оюутан шинээр элслээ.

    2018-2019 оны хичээлийн жилд 36 мянган хүүхэд их дээд сургуульд элссэн бол энэ онд 10 мянган хүүхэд элсжээ. Мөн сүүлийн хоёр жилд их, дээд сургуульд орох элсэгчдийн тоо 12 мянгаар, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо 14 мянгаар буурсан судалгаа гарчээ.

    Харин Монголын ЕБС, ИДС-д элсэн суралцагч гадаадын оюутнуудын тоо 28 хувиар нэмэгдлээ .

    2019 оны аравдугаар сарын байдлаар Монгол улсад ЕБС болон ИДС-д суралцагч 39 орны 2907 гадаадын иргэд оршин суух визтэй байна. Тэдгээр сурагчид ихэвчлэн МУБИС, МУИС, СУИС, АШУҮИС, ХААИС-д суралцаж байна.

    Гадаад оюутнуудын 2156 нь БНХАУ-ын иргэд бөгөөд тэдний 96 хувь нь өвөрмонгол оюутнууд байна. Харин ОХУ-ын 340, БНСУ-ын 145, Японы 89, Лаосын 58 оюутан, залуучууд тус тус суралцаж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ