Монгол улс “саарал жагсаалт”-д орохгүй

2019-10-18

Энэ сарын 13-18-ны өдрүүдэд Парис хотноо үргэлжилж буй ФАТФ-ын ээлжит хуралд Монгол улсаас Монголбанкны дэд тэргүүн ерөнхийлөгч О.Эрдэнэбилгээр ахлуулсан баг оролцон, хийсэн ажлаа тайлагнаж буй.

Тэгвэл ФАТФ-аас манай улсыг саарал жагсаалтад оруулалгүйгээр мэдэгдэл гаргах гэж буй талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Мэдээлэлдээ “ФАТФ манай улсыг саарал жагсаалтад оруулалгүйгээр мэдэгдэл гаргах нь.

Түүнд Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, ФАТФ-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэжээ.

“Улс төрийн өндөр түвшний” гэдэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ФАТФ-т илгээсэн захидал, эрсдэлээс сэргийлэх талаар гаргаж буй хүчин чармайлтыг хэлж байгаа аж. Улмаар нэмэлт ажлын зөвлөмж гаргахаар болж байна гэсэн мэдээ авлаа” хэмээн тусгажээ.

УИХ-ын Г.Зандаршатарын ФАТФ-д илгээсэн захидал бүрэн эхээрээ:

ФАТФ-ын зүгээс Монгол улсыг саарал жагсаалтад оруулах эсэх шийдвэр өнөөдөр эцэслэгдэх тухай Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлсэн билээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ