Д.Совд:Төрийн байгууллагууд иргэнийхээ амь насыг тоохгүй байгаад үнэхээр бухимдаж, харамсч байна

2019-10-17

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө  “Хүннү Эйр” ХХК-ийн шөнийн ээлжинд ажиллаж байсан газрын техникийн үйлчилгээний ажилтан   онгоцны далавчнаас унаж хүнд гэмтэл авсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өнөөдөр хохирогчийн ар гэрийнхэн нь  хэвлэлийн бага хурал хийлээ. Хохирогчийн ах Д.Совд “Төрийн байгууллагууд ямар хүнд сурталтайг би мэднэ. Гэхдээ иргэнийхээ амь насыг тоохгүй байгаад би маш их бухимдаж, харамсч байна. Click To Tweet Энэ хүүхэд цаашид амьдрах уу эсвэл тахир дутуу нэгэн болох уу гэдэг асуудал яригдаж байна. Миний дүүгийн аав,ээж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд мал малладаг малчин хүмүүс.

Хүн ийм зовлонг өөр дээрээ ирэхээр ямар хэцүү болохыг мэдэрдэг юм байна. Миний дүүгийн ирээдүй цаашид яах вэ. Click To Tweet Хэн хариуцлага хүлээх юм.

Хүүгийнхээ хажууд гарыг нь атгаад суухыг хүссэн учраас энд ирээгүй Click To Tweet. Хотод надаас өөр хамаатан садан байхгүй. Иргэний нисэхийн салбарт хүний амь настай холбоотой осол гарсан байхад яагаад салбар яам, ИНЕГ-ын удирдлагууд одоог хүртэл чимээгүй байгаад байгаа юм бэ. Яагаад ажлын байран дээрх осол гарсан гэдгийг зөвшөөрөхгүй байгаа юм. Миний дүү одоо хүртэл ухаан ороогүй байна. Ухаан орсон ч урьдын адил эрүүл саруул болохгүй. Надад үнэхээр хэлэх үг олдохгүй, гомдолтой байна. Би үнэн мөнийг тогтоотол явах болно. Бид дүүгээ эрүүл саруул хөл дээр нь босгохыг хүсч байна. Хэрвээ ухаан орвол гадаад руу эмчилгээнд явуулахыг хүсч байна” гэлээ. Click To Tweet

Хохирогч М нь өнгөрсөн онд ШУТИС-ийн Нисэхийн техникчийн ангийг төгсөж, уг компанид 9 сард нь ажилд орсон байна. Осол гарах үед хамгийн түрүүн эмнэлгийн тусламж дуудалгүй, анхан шатны үзлэгийг хийсэн нисэх буудлын эмч Ариунболдыг буруу дүгнэлт тавьсан гэж үзэж байгаа ажээ. Тодруулбал,  “өндрөөс унасан байдалтай гадна ил шарх сорви байхгүй, босохоор толгой эргэсэн” гэж дүгнэлт тавьсан байна.

Түүнчлэн хохирогч хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийнхээ дагуу ажиллаж байсан уу аль эсвэл заагаагүй ажил хийж байгаад гэмтэв үү гэдгийг мэдэх боломжгүй байгааг тэрээр хэлсэн. Click To Tweet Учир тус компаниас хохирогчийн хөдөлмөрийн гэрээтэй танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх нь мэдэгдэхгүй байгаа юм байна.

Харин “ХҮННҮ ЭЙР”ХХК-ийн Нислэгийн аюулгүй байдал хариуцсан захирал Д.Батпүрэв “Гэмтсэн залуугийн тухайд манай компанид жил гаруй ажиллаж байгаа үндсэн  ажилтан юм. Уг нь онгоцны далавчнаас буухдаа зөөлхөн буух байтал хүчтэй үсэрч бууснаас болоод доошоо халтирч унасан ийм л золгүй байдлаар осол  гарлаа. Эмнэлэгийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна” хэмээжээ.

Ослыг эргэн сануулахад, 13-14-нд шилжих шөнө  MR864 дугаартай Эрээн-УБ чиглэлийн нислэг 23 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буужээ. Агаарын хөлөг 23 цаг 07 минутад 21 дүгээр зогсоол дээр ирснээс хойш  газрын үйлчилгээг хийж эхэлсэн байна.

Компанийн удирдлагууд осол болсны дараа авсан арга хэмжээний тайландаа “23 цаг 19  минутын үед үйлчилгээний ажилтан  далавчин дээр гарч байгаа хяналтын камерт харагдсан. Харанхуй байсан учир унаж байгаа нь бичигдээгүй гэж тэмдэглэжээ. Үүнээс хойш 23 цаг 25 минутад “Манай ажилтан ухаан алдаад уначихлаа” гэх дуудлагыг түргэн тусламжид өгчээ. Click To Tweet

Компанийн дээрх мэдээллээс харахад ажлын байрны осол бус ажилтны өөрийн эрүүл мэндтэй нь холбоотой байдлаар бичсэн байна. Өөрөөр хэлбэл, ажлын байран дээр гарсан ослыг санаатайгаар нуун дарж, аюулгүйн дүрэм журмынхаа дагуу ажлаагүй, дур мэдэн өөрсдөө арга хэмжээ авсан нь илт байгаа юм.

Түүгээр ч үл барам цагдаад мэдэгдээгүй учир ослын газарт үзлэг хийгээгүй  байна. Харин хохирогчийн ар гэрийнхэн өргөдөл гаргаснаар цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл үүсгэж, ослын шалтгааныг шалгаж эхэлжээ.

Хохирогч ГССҮТ-д хүргэгдэн, тархиндаа хагалгаа хийлгэсэн ч биеийн байдал нь маш хүнд өнөөдийг хүртэл ухаан ороогүй байна.  Эмч нар  гавлын ясны цууралт, хугарал баруунаас зүүн чих хүртэл тархины суурь яс руу орсон цууралттай. Тархины заадал дагасан гол судаснаас цус алдаж баруун зүүн хоёр тал руу цус хуралдсан харвалттай. Зөөлөн тархи баруун болон зүүн талдаа хэсэгчилсэн няцралттай гэсэн оношийг анхны үзлэгээр тавиад байгаа юм.

Өөр нэгэн эх сурвалж, тус компани онгоцоо хучихдаа зориулалтын бус хоол зөөдөг машин ашигладаг гэх мэдээллийг өглөө.

Осол гарах үед ч уг машин дээр ажилтнууд биенээ өргөж буулгаж байсан гэдгийг тухайн үед хамт байсан ажилчид нь хэлсэн байна.

Эндээс хөдөлмөр аюулгүйн байдлын журам мөрдөөгүй, зориулалтын машин, шат, хамгаалах хэрэгслээр ажилчдадаа хангаагүй нь харагдаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ