• Томуугийн вакцины талаар жирэмсэн ээжүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

    Томуугийн улирал эхлэхтэй холбогдуулан энэ сарын дөрөвний өдрөөс улс орон даяар эрсдэлт бүлгийн хүмүүст томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийж эхлээд байна. Эрсдэлт бүлэгт багтдаг жирэмсэн ээжүүдийн хувьд томуугийн вакцинд хамрагдаснаар хүндэрч эмнэлэгт хэвтэх магадлал нь даруй 40 хувиар буурдаг аж. Click To Tweet Мөн ээж нь жирэмсэн байхдаа вакцинжуулалтад хамрагдвал ураг давхар дархлаажиж, төрснөөс хойшхи зургаан сар хүртэлх хугацаанд дархлаатай байдаг байна.

    1.Вакцин жирэмсэн ээж болон урагт ямар нэгэн сөрөг нөлөөгүй

    2.Жирэмсний аль ч үед хийлгэх боломжтой

    3.Вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараагаас хүнд дархлаа тогтож эхэлдэг бөгөөд огт ханиад хүрэхгүй гэж ойлгож болохгүй. Вакцин хийлгэснээр хүндрэл багатай байдаг.

    “Улирлын томуугийн вакцин томуугаас урьдчилсан сэргийлэх хамгийн найдвартай арга юм. Жирэмсэн эмэгтэйчүүд томуугаар өвчилж, хурдан үгдэрч хүндрэх, цаашилбал амь насанд эрсдэлтэй. Иймээс томуугийн вакциныг хийлгэснээр эх, хүүхдийг хамгаална” гэж ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ