2018 онд 490 хүн Монгол улсын иргэншлээс татгалзаж байсан бол энэ жил 227 болон буурчээ

Өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж,  Монгол улсын харьяатаас татгалзсан болон тус улсын харъяат болсон хүмүүсийн тоон баримтыг танилцууллаа.

Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 1289 иргэн Монгол улсын харъяатаас татгалзсан бөгөөд энэ жилийн хувьд буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2017 онд 533 хүн, 2018 онд 490 хүн иргэншлээ тус тус сольж байсан бол 2019 онд энэ тоо 227 болон буурчээ. Click To Tweet

Гурван жилийн хугацаанд Монгол улсын харъяатаас татгалзаж гадаадын иргэншилтэй болсон 1289 иргэний 870 нь казак иргэн байсан бөгөөд улмаар Казакстаны харъяалалтай болжээ.

Харин энэ хугацаанд 26 иргэн манай улсын харьяат болсноос найм нь ОХУ, долоо нь БНХАУ-ын иргэд байжээ. Click To Tweet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ