• НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр Д.Сарангэрэлийг 75 хувийн саналаар сонголоо

    2019-10-17

    МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VII  чуулган  өнөөдөр эхэлсэн. Чуулганаар ирэх дөрвөн жил намын эмэгтэйчүүдийг нэгтгэж, толгойлох ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг нийт гишүүдийн 75 хувийн саналаар сонголоо

    . Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас нэр дэвшиж 25 хувийн санал авсан байна.

    Намын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн.

    Даваажанцангийн Сарангэрэл нь:

    • 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
    • 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
    • 1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн
    • 1982-1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
    • 1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
    • 1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
    • 1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
    • 1995-1996 онд “ММ” агентлагийн захирал
    • 1997-1999 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор
    • 1999-2000 онд “ММ” агентлагийн захирал
    • 2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
    • 2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал
    • 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
    • 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
    • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
    • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна.
    gereg.mn

    Холбоотой мэдээ