Б.Баатархүү:”Зүүн салаанд айлын амбаарт 5 хүүхэд хулгайлж хорьсон” гэх мэдээлэл батлагдаагүй байна

2019-10-17

Өчигдөр цахим сүлжээгээр “бага насны таван хүүхдийг хулгайлж, Баянхошууны Зүүн салаанд айлын амбаарт хорьсон” гэх мэдээллийг нэгэн иргэн цахим хуудсаараа түгээсэн. Click To Tweet Энэ мэдээллийг постолсон даруйд  хоёр мянга гаруй шэйр авч, түгсэн юм.

Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийлээ.

Тус төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Мэдээлэл гарсан даруйд Эрүүгийн цагдаагийн газрын холбогдох шалгалтыг хийж байна. Дөнгөж сая ирсэн мэдээллээр тухайн иргэний фэйсбүүк хуудастаа бичсэн мэдээлэл нотлогдоогүй байна. Click To Tweet

Цагдаагийн байгууллага гурав хоногийн хугацаанд ирсэн бүх гомдол, мэдээллийг шүүж үзэхэд ийм мэдээлэл ирээгүй байна. Click To TweetСонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас тодруулахад ийм хэрэг бүртгээгүй, хохирогчид Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн тул энэ дагуу ГССҮТ-д шалгалт хийхэд тийм зүйл илрээгүй. Тиймээс энэ мэдээлэл үндэслэлгүй, худал мэдээлэл байж болзошгүй гэсэн таамаглал ихэнх хувиар батлагдаж байна. Олон нийтийн сүлжээнд мэдээлэл” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ