Д.Мөрөн: Монгол улсад 9,929 гадаадын иргэд ажиллаж байгаагаас дийлэнх нь БНХАУ-ын иргэд

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд Монгол улсад зөвшөөрөлтэйгөөр болон зөвшөөрөлгүйгээр амьдарч байгаа гадаадын иргэдийн тоон мэдээллийг өглөө.

Аравдугаар сарын байдлаар Монгол улсад түр хугацаагаар албан болон хувийн хэргээр 131 улсын 28268 хүн оршин сууж байна. Click To Tweet

Байршлаар нь авч үзвэл:

  • Улаанбаатар хотод 20111
  • Дорнод аймагт 1568 гадаадын иргэд оршин сууж байгаагаас “Петро чайна” газрынэ тосны бүтээгдэхүүн үйлдвэрт ажилаж
  • Өмнөговь аймагт 1409 гадаадын иргэд оршин суудгаас ихэнхи нь Оюутолгой, бусад уурхайд ажилладаг
  • Баянөлгий аймагт  953 гадаадын иргэн оршин сууж байгаагаас ихэнхи Монгол улсын харъяатаас гарсан иргэд байна

28 мянган гадаадын иргэд  Монгол улс оршин суух зөвшөөрөл олгох 29 хэлбэр байдаг. Үүнээс 21497 нь дорх 5 ангиллаар оршин сууж байна:

  • Монгол улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны 2695 хүүхдүүд
  • Хөдөлмөр эрхлэгч буюу тэдний гэр бүлийн гишүүд 11104 гадаадын иргэн
  • ЕБС, дээд сургуулиудад 2773 иргэн
  • Хөрөнгө оруулагчаар амьдран 2989 иргэн
  • Зөвшөөрөлгүйгээр оршин суудаг 1927 цагаач иргэд байдгаас ихэнхи нь БНХАУ, ОХУ-ын иргэд Монгол улсад оршин сууж байна.

Хуульд заасан гадаадын иргэдийн байж болох тоо хэмжээнээс хэтрээгүй

Мөн гадаадын иргэнд виз олгох хууль эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн хэрэгжилтийн талаар Д.Мөрөн “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулинд: Гадаадын иргэн нийт хүн амын хувийн хэргээр оршин сууж байгаа иргэд 3 хувь буюу 97154 хүн оршин сууж болох хязгаартай гэж заасан байдаг. Өнөөдрийн байдлаар 29268 байгаа нь зохих хэмжээндээ байна.

Нэг улсын иргэд нийт хүн амын нэг хувь байх хэрэгтэй. Аравдугаар сарын байдлаар Монгол улсад оршин сууж байгаа 13448 Хятадын иргэн нь нийт хүн амын 0.4 хувийг эзэлж байна. Click To Tweet Хуульд заасан гадаадын иргэдийн байж болох тоо хэмжээнээс хэтрээгүй.

Цагаач иргэдийн тоо 16192 хүн буюу нийт хүн амын 0.06 эзэлж болно гэж заасан байдгаас 16 улсын 1927 хүн цагаачлан амьдарч байна Click To Tweet” хэмээн ярилаа.

6,993 Хятад иргэн Монгол улсад ажиллаж байна

Монгол улс гадаадаас ажиллах хүчин авах чиглэлээр “АЖИЛЛАХ ХҮЧ ГАДААДАД ГАРГАХ, ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ” хуулийн дагуу жил болгон квот тогтоодог. 2019 оны эхний арван сарын байдлаар Засгийн газрын долоон удаагийн тогтоолоор 2019 онд 13633 гадаадын иргэн байхаар квот тогтоосон Click To Tweet

8 522 иргэн ажиллаж байгаагаас 6,993 Хятад иргэн Монгол улсад ажиллаж байгаагаас дийлэнх нь газрын тос болон зам гүүр барьж байна. Click To Tweet БНХАУ-ын иргэдээс гадна Австралийн 216, Вьетнамын 111, ОХУ-ын 193 иргэн хөдөлмөр эрхэлж байгаа аж.

“Энэ жил гэхэд барилгын компанийн нийт ажилчдын 90 хувь нь Монгол ажилчин, 10 нь гадаадын ажилчин байхаар тогтоосон. Монгол улс гадаадын ажиллах хүч авахыг бууруулах бодлогыг авч хэрэгжүүлж байна” хэмээн тус газрын дарга Д.Мөрөн онцоллоо.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ