
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театр П.И Чайковский “Хунт нуур” бүжгэн жүжгийг танхим дүүрэн үзэгчтэй амжилттай тоглов.
Баасан гаригт тус театр дээр сурвалжлага хийхээр очих үед тасалбар борлуулдаг хэсгийн харилцуур цаг ямагт дугараастай, хариуцсан ажилтан нь тасалбар дууссан тухай тайлбарыг өгч байлаа. Сонгодог урлаг манайд хэрхэн хөгжиж, түүнийг ойлгож мэдэрдэг нь ямар олон болсныг хоёр өдөр тоглох тоглолтын 1000 тасалбар хэдийн дуусч, эрэлт үүссэнээс харж болохоор. Click To Tweet Уран бүтээлчдийн хувьд танхим дүүрэн үзэгчтэй байна гэдэг сайхан хэрэг яахын аргагүй мөн билээ.
Үзэгчдийнхээ оюуныг баясгаж соён гэгээрүүлж буй Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ямар нөхцөлд бэлтгэл сургуулилтаа хийж байгааг сурвалжлагаар хүргэхийг зорилоо. Click To TweetАЗИДАА ТӨДИЙГҮЙ МОНГОЛДОО ЦОРЫН ГАНЦ ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ СОНГОДОГ УРЛАГИЙН ТЕАТРЫН БОДИТ НӨХЦӨЛ БАЙДАЛ
Биднийг очих үед “Хунт нуур” бүжгэн жүжгийн бүжигчид тайзан дээр бэлтгэлээ хийж байлаа. Балетийн бүжигчдийн бэлтгэл хийдэг танхимаар хальт шагайвал урдаас эхүүн үнэр хамар цоргино. Click To Tweet Боломжийнхоо хэрээр агааржуулалт хийгээд, хийгээд энэ ажээ.
70,80 балетын бүжигчин бүгд нэг дор бэлтгэл сургуулилт хийх боломжгүй учраас ээлжилж 24 цагаар бэлтгэл хийдэг гэнэ.Заалны хүрэлцээгүйгээс болоод хамгийн сүүлийн бэлтгэл шөнийн 11 цагт тардаг аж.
Найрал дуучид мөн л ялгаагүй. Стандарт хэмжээнээс 4 дахин бага өрөөг тохижуулж 50,60 дуучид чихцэлдэж бэлтгэлээ хийж байна. Цонх байхгүй учир сэнс үлээлгэж агааржуулалтынхаа асуудлыг шийдсэн ч чийг үнэртсэн эхүүн үнэр хамар цоргино. Click To Tweet

Театрын шувуун дээвэр. Нар гэрэлтэж, салхи сийгэн шувууны сангасаар дүүрчээ. Хэзээ мөдгүй нурах аюултай.
Энэ театрын үйлчилгээний ажилчид цэвэрлэгээ үйлчилгээг гойд өндөр төвшинд хийдэг ажээ. Хуурайшилт маш их байдаг учраас цаг ямагт чийгтэй цэвэрлэгээ хийж, арчиж зүлгэж харагдах юм.
Архивын өрөөнд жижигхэн цонх ч байсангүй. Ямар сайндаа дөрөв, таван саванд ус хийж агаараа чийгшүүлдэг аж. Click To TweetДүүрэн хийгээд тавьсан ус хоёр хоногийн дараа талаас доогуур болсон байдаг гэнэ. Хөгжимчдийн өрөө нь хоёр, гурван хүн багтахгүй умгар өрөө юм. Зарим нь коридортоо бэлтгэл хийдэг байх жишээний.
Үүнээс гадна модоор барьсан шувуун нуруун дээврийг нэн даруй засахгүй бол тэнд хэзээ мөдгүй нурж унах аюул нүүрлэсэн байгааг өөрийн нүдээр харав. Click To TweetЗавсар зайгаар нь нар гэрэлтэж, салхи сийгэж, шувууны сангасаар дүүрчээ. Дээр нь гишгэвэл доош нурах аюултай тул болгоомжлохыг театрын зохион байгуулагч сануулав.
Цаашлаад хананд цууралт өгсөн, галын аюулгүй байдал алдагдсан, бохир үнэртдэг гээд олон асуудал 69 жилийн түүхтэй энэ теарт нүүрлэжээ.
Тус театрын Аж ахуй эрхэлсэн захирал Х.Одгэрэл “Яг үнэндээ энэ барилгыг буулгаж нураах тухай асуудал байхгүй. Эрсдэл үүсчихсэн гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт удаа дараа гарсан байгаа. Энэ барилгын ашиглалтын хугацаа дууссан. Яагаад дууссан бэ гэхээр ашиглаж байх хугацаандаа бодит их засваруудыг нэг ч удаа хийж байгаагүй.
Шинэчлэх тухай асуудлыг ганцхан өнөөдөр ярьж байгаа юм биш ээ. Сүүлийн 20,30 жил яригдаж байгаа шинжилгээ, судалгаатай хийж байгаа ажил.Өнөөдөр ил 80 машин зогсоох уу доошоо газар ухаад үзэгчдээ хүндлээд 300 машины зогсоолтой байх уу гэдэг наад захын энгийн ойлголт. Манайх хойноо хадгалж, хамгаалж үлдсэн газартай. Энэ газар дээрээ өргөтгөл бариулах юм.
Дээвэр, цахилгаан шугам сүлжээгээ нэн даруй шинэчлэхгүй бол үнэхээр аюултай нөхцөл байдалд байна. Дэлхий өнөөдөр хөгжмөөр амьсгалж байна. Азидаа ганцхан гэж омогшдог манай театрын өнөөгийн бодит төрх ийм л байна. Click To Tweet

Балетын бүжигчдийн бэлтгэлийн танхим. Агааржуулалт байхгүй.
Эсэргүүцээд байгаа хүмүүс нь ирээд уран бүтээлчдийн нөхцөл байдалтай нүдээр харж танилцаасай гэж хүсэх байна. Дотор нь байгаа бид л үнэнг хэлж, зовлонгоо ярина уу гэхээс гадна байгаа хэн дуртай нь хашгичдаг асуудал биш юм” гэлээ.
Тус театрын уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилтаа хийж байгаа өнөөгийн орчин нөхцөлийг цухас дурдахад ийм байна. Дэлхийн сонгодог театруудын хөгжилтэй өөрийн улсын уран бүтээлчдийн орчин нөхцөлийг харьцуулахад даан ч ичмээр юм. Манайх яг хаана нь яваад байна вэ.
Дэлхийн театруудад нэг өрөөнд 2 дээд тал нь 3 уран бүтээлчийн нүүр будгийн ширээ 10 мкв өрөөнд байдаг бол манайд 3,4 мкв өрөөнд долоо, наймуулаа чихэлдээд суудаг ажээ.

Найрал дуучдын өрөө
Үгүй ядаж, ганц товчлуур дарахад тайз нь янз бүрээр солигддог төвшинд очсон байхад дуурийн театрын тайз болон галерейн төхөөрөмж бүгд гар ажиллагаатай. 1950 оны 12 дугаар сарын 30-нд нээлтээ хийснээс хойш нэг ч удаа тайзны тоног төхөөрөмжийг шинэчлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, 1950-1960 онд хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн техникийн эд анги сэлбэг өнөөдөр үйлдвэрлэгдэхээ больжээ. Тиймдээ ч хүнд туухай, олс, арааг гар аргаар эргүүлж тоглолтондоо ашиглаж байна. Энд инээдтэй ч гунигтай зүйлийг өгүүлье. Click To Tweet
Саяхан, энэ сарын эхээр тус театр “Хөхөө Намжил” дуурийг тоглосон. Морьтой хүн дээшээ нисэх ёстой үзэгдлийг олсоор татаж харуулжээ. Атиралдаж татганаад нисэж байгаа аятай дээшилхэд үзэгчид нир хийтэл инээлдээд өнгөрсөн гэнэ лээ. Click To Tweet

Нарийн олсыг хуванцар саванд ороож “Хунт нуур” бүжгэн жүжгийн тайзны ар талд гарах эр, эм хоёр хунг олсон дээгүүр явуулж уулзуулдаг. Харин дэлхийн театруудад ганц товч дарах төдийд арын дэлгэц солигддог.
“Хунт нуур” бүжгэн жүжгийн арын план дээр эр, эм хоёр хун хоёр захаас гарч ирэн голд уулзах ёстой. Энэ үзэгдэл мөн л гар аргаар, нарийн олсон дээгүүр модоор хийсэн хунг явуулна. Ингэхдээ олсыг хуванцар саванд ороон явуулж байх жишээтэй. Заримдаа бүтэлгүйтэж, олс тасрах ч үе байдаг гэнэ.
Азидаа ганцхан байдаг гэж омогшдог театрын уран бүтээлчид өнөөдөр ийм л нөхцөлд уран бүтээлээ туурвиж байна.
Театрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар “Анхнаасаа хэн ч нураана гэж яриагүй. Энэ барилгынхаа уран архитектуртаа талд гар хүрэхгүй гэж ярьсан.Энэ нь талбай руу харсан хэсэг шүү дээ. Яагаад ингэж буруу тийш нь нийгмийг турхираад байгааг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Би хувьдаа улстөржүүлээд байна гэж харж байгаа.
Манай театр урд болон хойд гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Урд хэсэг нь үзэгчид орж ирдэг, үзвэр үздэг танхим. Энэ танхим бол яахын аргагүй уран барилгын загвартай. Энэ хийцийг хөндөхгүй. Click To Tweet Бүгдийг нь нураагаад шинээр энэ төрхийг нь хадгалаад барьж болох байх л даа. Гэхдээ мөнгө нь хүрэхгүй, байх ч үгүй. 100 тэрбум төгрөг байвал яг таг дуурайлгаад шинээр барьж болох байх. Гэтэл одоо 4 тэрбум төгрөг л яригдаж байгаа асуудал. Театрыг газартай тэгшилж байхгүй болгох гээд байгаа юм биш шүү дээ. Ард түмэн энэ театрыг хайрладаг, нураана гэхээр сэтгэл өвдөх нь аргагүй. Ийм буруу мэдээлэл зориудаар тараагаад сэтгэл дээр тоглож л харагдаад байна” гэв.

Тайзны планыг хүнд туухайтай бүдүүн олс татаж гараар сольдог.
Дээр өгүүлсэн нөхцөл байдлыг засаж, сайжруулах зорилгоор сүүлийн 30 жилд соёл урлагийн салбарт гараагүй зоримог шийдвэрийг Ерөнхий сайд Хүрэлсүх гаргасанд уран бүтээлчид талархан хүлээж авсан. Click To Tweet Гэвч хэсэг бүлэг хүмүүсийн “дуурийн театрыг нураах нь” гэсэн буруу ойлголтоос болоод энэ ажил зогсонги байдалд орчхоод байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт БСШУ-ы сайд Ё.Баатарбилэг “Олон нийт эсэргүүцэж байгаа учир соёл урлагийн салбарт батлагдсан 4 тэрбум төгрөгийн төсвийг эргүүлэн татаж, шинжлэх ухааны салбарт зарцуулна” хэмээн мэдэгдсэн билээ.

Найрал дуучдын бэлтгэл хийдэг өрөө нь. Байх ёстой хэмжээнээсээ 4 дахин бага, сэнс үлээлгэж агааржуулалтаа шийдсэн.
Угтаа салбарын сайд дуурийн театрын өнөөгийн бодит үнэнийг мэдэхийн дээдээр сайн мэднэ. Өдгөө 69 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй уг барилгыг нураахгүй, шинэчлэн засварлаж, өргөтгөл барих тухай л асуудал юм.Гэтэл олон нийтийн сүлжээгээр эсэргүүцэж буй хэсэг бүлэг хүмүүсийн таалалд нийцүүлж гаргасан бодлогоо цуцлах тухай ярина гэдэг асуудалд хариуцлагагүй хандаж буйн илрэл. Click To Tweet

Талбай руу харсан уран барилгын загвартай хэсгийг нураахгүй.
Хамгийн гол нь талбай руу харсан хэсэг буюу урд хэсэгт гар хүрэхгүй, уран барилгын шийдлийг нь хадгалж, дээр өгүүлсэн хүнд нөхцөлд байгаа уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилтын өрөө, танхим байрлах арын хэсгийг нурааж, өргөтгөл барьснаар энэ бүх асуудлыг шийдэх боломжтой юм.
ТЕАТРЫН АРЫН ХЭСГИЙГ НУРААЖ, ӨРГӨТГӨЛ БАРЬЖ ШИНЭЧИЛСНЭЭР…
Театрын анхны зураг төслийг Германы архитектурчин Герхол Козель гэгч 1945 онд боловсруулж, олзны Япон цэргүүдээр бариулсан түүхтэй юм Click To Tweet. Зураг төсөл өдгөө эх хувиараа театрын архивын сан хөмрөгт хадгалагдан үлджээ. Шинэчлэн, засварласнаар аюулгүй байдал, үйлчилгээний технологийн чанар, барилгын гадаад болон дотоод нөхөн сэргээлт, театрын хэрэгсэл эд анги бүрд шинэчлэл хийх юм. Мөн театрын чухал хэсэг болох үзвэрийн танхимыг их бага 2 танхимтай байхаар төлөвлөсөн байна. Их танхим 800 хүний суудалтай байх бол бага танхим 300 хүний суудалтай байна. Click To Tweet

Германы архитектурчны гаргасан хамгийн анхны зураг төсөл

Уран бүтээлчдын тоглолтын хувцас өрөөнд багтдаггүй учир гаднаа өлгөдөг
Цаашлаад дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж, тайз ажлын хэрэгслийг сайжруулна. Ямартай ч, энгийнээр тайлбарлахад “Хөхөө Намжил”-ыг тоглохдоо үзэгчдийн өмнө онигоо болохгүй байх төвшинд очно. Click To Tweet
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТ ЮУГ ӨГҮҮЛЭВ
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016 оны дөрөвдүгээр сарын 12-нд үзлэг шалгалт хийсэн байдаг.
Уг хяналт шалгалтаар барилга, шугам сүлжээ, цахилгаан дулаан хангамжийн аюулгүй байдал, техник тоног төхөөрөмжийн аюулгүй байдал зэрэг үзүүлэлтээр үнэлгээ хийсэн байдаг. Click To Tweet Тухайлбал, газар хөдлөлтийн 7 баллын бүсэд байрлаж байгаа нь “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх” норм дүрмийн шаардлага хангахгүй, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй баригдсан нь Барилгын тухай хуулийн 9.1.1 дэхь заалтыг,
барилгын доторх халаалт салхивч, хэрэгцээний халуун хүйтэн болон бохир усны шугам сүлжээнд анх ашиглалтад орсноос хойш их засвар шинэчлэлийн ажил хийгдээгүй учир хуучирч муудсан, шугамууд хэд хэдэн газар цоорсныг резиндэж тогтоосон, заримыг нь хэсэгчлэн сольж түр аргацаасан байдалтай байгаа нь мөн хуулийн хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх гэдэг заалтыг зөрчсөн
гээд хэдэн арван заалт бүхий дүгнэлт үргэлжлэнэ. Энэ бол аль гурван жилийн өмнө гаргасан дүгнэлт. Үүнээс хойш асуудал шийдэгдсэнгүй яах нь тодорхойгүй өнөөг хүрч, сая нэг шийдэл гарсан ч ард түмэн гэх хэсэг бүлэг хүмүүсийн өмнө гацав.
Хэрэв Азид ганцхан Монголд байдаг сонгодог урлагийн театраа одоо шинэчилж, засварлахгүй юм бол дараагийн жаранд балгас болсон байх вий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.