Б.Лхагвасүрэн: Монгол улс саарал жагсаалтад орох эсэх нь ФАТФ-ын баасан гаригийн хуралдаанаар эцэслэгдэнэ

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын ээлжит хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулах эсэх талаар хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Энэ сарын 13-18-ны өдрүүдэд Парис хотноо үргэлжилж буй ФАТФ-ын ээлжит хуралд Монгол улсаас Монголбанкны дэд тэргүүн ерөнхийлөгч О.Эрдэнэбилгээр ахлуулсан, гурван хүний бүрэлдэхүүнтэй баг оролцон, хийсэн ажлаа тайлагнаж байна.

Б.Лхагвасүрэн  “Бид өмнө нь 2013 онд саарал жагсаалтад орж, 2014 онд Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуульдаа гол заалтуудыг оруулснаар богино хугацаанд гарч байсан. Хар жагсаалтад хамтран ажилах боломжгүй буюу Хойд Солонгос, Иран зэрэг улсыг оруулсан байдаг. Харин саарал жагсаал нь хамтран ажиллах боломжгүй бус,  эрсдэл байгаа гэсэн үг” хэмээн мэдээлэл өглөө.

Монгол Улсын 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг найм,есдүгээр сард Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын Ажлын хэсгийн хамтарсан уулзалтад оролцож, тайлангаа танилцуулсан.

2017 оны үнэлгээгээр техникийн 40 зөвлөмжөөс:

  • Хангалтгүй 5
  • Зарим нь хангалттай 15
  • Дийлэнхийг нь хангасан 5
  • Бүрэн хангасан 5 гэж дүгнэсэн.

Харин наймдугаар сарын байдлаар зарим нь хангалттай 5, дийлэнхийг нь хангасан 28, бүрэн хангасан 7 гэж дүгнэгдсэн. Тэгэхээр бид техникийн 35 зөвлөмжийг хангажээ. Click To Tweet Есдүгээр сарын байдлаар шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс долоог нь сайн хангаж, дөрвийг нь дунд зэрэгтэй хангасан гэж дүгнэгджээ.

Монгол улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон эсэх талаар  Б.Лхагвасүрэн “ФАТФ-ын дүрмээр техникийн 40 үзүүлэлтийн 20-ыг, шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийг есийг нь хангаагүй тохиолдолд эрсдэлт буюу саарал жагсаалтад ордог. Харин бид техникийн үзүүлэлтээс 35-ыг нь, харин шууд хэрэгжилтийн үзүүлэлтээс 11-ийг нь хангасан тул орохгүй. Click To Tweet2017 онд бидэнд саарал жагсаалтад орох эрсдэл байсан, одоо бол байхгүй” хэмээн ярилаа.

Монгол улс саарал жагсаалтад орох эсэх нь тав дахь өдөр эцсийн хурлаар шийдвэрлэгдэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ