• ХҮН:МАХН сонгуулийн популизм хийж,Монголыг хорлож байна

    Хөдөлмөрийн үндэсний намаас Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар болон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбоотой гурван шаардлагыг УИХ, ажлын хэсэг болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж байгаагаа мэдэгдэж хэвлэлийн хурал хийлээ. Тэдний хувьд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, эргээд чөлөөлж, шаардлагатай бол парламентаа тараадаг зохицуулалтыг нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв.

    ХҮНамын дарга Б.Найдалаа “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ ард нийтийн санал асуулга явуулахгүй, хоёрдугаар хэлэлцүүлгийг задлан зарим зүйл дээр нэмэлт тодруулга хийгээд гуравдугаар хэлэлцүүлгээр батлах гэж байна.

    Тиймээ сонгуулийн тогтолцоо болох холимог буюу мажоритар тогтолцоог Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгахаар ажиллаж байгааг бид эсэргүүцэж байна. Мөн Ерөнхий сайд нь сайд нараа томилдог, чөлөөлдөг, шаардлагатай бол парламентаа тараадаг ийм эрх мэдлийг тусгах. Хэрэв Монгол Улс парламентын тогтолцоотой бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх заалтыг оруулах хэрэгтэй.

    Энэ гурван саналыг хууль тогтоох, шийдвэр гаргагчдад, УИХ-д шаардаж, мэдээлэл хүргүүлж байгаа. Мөн бид Монгол Улсын Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Цэц маргаан үүсгэх эсэх шийдвэрийг 14 хоногийн дотор гаргах ёстой ч холбогдох албанаас мэдээлэл авахын тулд хугацааг нь 30 хоногоор сунгасан байгаа юм. Тиймээс бид Ерөнхийлөгчид хариуцлага тооцуулахын тулд шаардлагатай арга хэмжээг авч, Бага хуралд хандах болно” гэлээ.

    ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.ДоржхандМАХН-аас үнэгүй байр олгоно, цалингийн дундаж хэмжээг таван сая төгрөгт хүргэнэ гээд сонгуулийн өмнөх популизмийг хийгээд эхэллээ. 2008 оноос эхлээд хоёр нам уралдаж мөнгө амласан. Энэ цаашид ч үргэлжлэхээр байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ч үүнийгээ оруулж байна. Ард түмэнд таалагдсан санал, санаачилгыг УИХ, Ерөнхийлөгч нь санаачилж, дэмжээд байна.

    Гэтэл бодит байдал дээр бид сүүлийн таван жилд 12 тэрбум ам.долларын эдийн засагтай. Эдийн засгийг өсгөх, иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэх зүйл нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалт. Гэтэл уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг хаах заалтыг тусгачихлаа. Үүний уршгаар авлигал гаарч, амьжиргаа буурна” гэсэн юм.

    Мөн ХҮНамын дарга МАХН-аас бүртгэл явуулж буй үнэгүй байр олгох ямар ч боломжгүй бөгөөд ийм популимз хийж Монголыг хорлож болохгүйг онцолсон.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ