“Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулахгүйн төлөөх хэлэлцээ хүнд нөхцөлд үргэлжилж байна” гэв

2019-10-16

Франц улсын нийслэл Парис хотноо Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын (ФАТФ) ээлжит хурал болж байгаа билээ.

Хурлаар хэлэлцэх нэг асуудал нь Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах эсэхийг шийднэ. Click To TweetТодруулбал, санхүүгийн урсгалд эрсдэл учруулж буй гэмт хэрэг, терроризмтой тэмцэх болон аюулгүй байдлын талаар авч хэлэлцэх юм.

Монголбанкнаас өгч байгаа  мэдээллээр шийдвэр энэ баасан гарагт гарах юм байна. Энэ талаар АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудастаа “Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахгүйн төлөөх хэлэлцээ хүнд байдалд үргэлжлэж байна. Ер нь бүтэхгүй талдаа л байх шиг байна. Хариуцлагагүйн зуд л гэхээс Click To Tweet

Монгол Улс ФАТФ-аас өгсөн 20 зөвлөмжөөс 16 үнэлгээг нь ахиулсан бол шууд хэрэгжилтийн үнэлгээний 11 үзүүлэлтээс 4-т нь хангалтгүй үнэлэгдэж энэ сар хүртэл дахин сайжруулах үүргийг хүлээгээд байсан юм.

ХЭРЭГЖИЖ ЧАДААГҮЙ ДӨРВӨН ЗААЛТ Click To Tweet

1.З-р зорилт:  “Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх”

Шууд хэрэгжүүлэх байгууллага –Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам /Мэргэшсэн нягтлан бодогчдын институт/,  ХЗДХ-ийн яам /Монголын Нотариачдын танхим, Монголын хуульчдын холбоо/

2.7-р заалт: “Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах” Click To Tweet

Шууд хэрэгжүүлэх байгууллага- Хууль сахиулах байгууллагууд /ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага/

3.8-р заалт: “Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах”

Шууд хэрэгжүүлэх байгууллага – Сангийн яам, Гаалийн ерөнхий газар

4.11-р заалт: “Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах”

Шууд хэрэгжүүлэх байгууллага- Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар гэжээ.

Хэрвээ Монгол Улс “Саарал жагсаалт”-д орвол Click To Tweet
  1. Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах;
  2. Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;
  3. Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;
  4. Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;
  5. Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүсэх билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ