• Андреас Зедроссер:Баавгайтай нүүр тулбал чанга ярьж,дуулах хэрэгтэй

    1. Энэ сарын дөрөвний өдөр баавгай айлын хотруу нэвтрээд зогсохгүй аав, хүү хоёрын амь насанд халдсан хэрэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт гарсан. Хэрэг гарсны дараа баавгайн чиглэлээр дагнан судалгаа хийдэг судлаачийн эрэлд гарч, ШУА болон их сургуулиудад хандсан боловч одоогоор манайд энэ чиглэлээр дагнан судалгаа хийдэг эсвэл мэдээлэл өгөх сонирхолтой судлаач олдсонгүй.

    Харин бидэнд Олон улсын баавгай судлал, хамгааллын нийгэмлэгийн ерөнхийлөгч Андреас Зедроссертай цахимаар холбогдож, мэдээлэл авах боломж олдсон юм. Яриагаа “Манай Монголын Сэлэнгэ гэдэг аймагт баавгай аав, хүү хоёрын амь насанд хүрсэн. Харин хүрэн эсвэл хар баавгай байсан эсэхийг тогтоож чадаагүй байна” гэж эхэлтэл аль хэдийн чихэнд нь хүрч, энэ талаар мэдсэнээ хэлж, эмгэнэл илэрхийллээ.

    -Баавгай хүний суурьшлын бүс рүү ямар шалтгаантайгаар дайрсан байж болох вэ?

    -Баавгай жилийн энэ цагт тараг тэвээрэг авахын тулд хоол хайж явдаг. Баавгай ой хөвчөөсөө гарч ирэн, хэсүүчилж явсан нь ч мөн адил хоол тэжээлийн хомсдолд орж, хоол хайж явсантай холбоотой. Баавгайн дайралт тэр болгон болдоггүй ч гэсэн хоёр хүний амь нас үрэгдсэн тохиолдолд энэ асуудлыг анхааралдаа зайлшгүй авах хэрэгтэй. Баавгай суурьшлын бүс рүү дараахь шалтгаанаар нэвтэрсэн байх боломжтой:

    -Ер нь гэр орноо баавгайн дайралтаас хамгаалахын тулд яах ёстой вэ?

    -Баавгайн дайралтаас сэргийлэе гэвэл хамгийн гол нь цэвэрхэн байх хэрэгтэй. Баавгай идчихээр хог, үхсэн амьтдыг аль болох гэрээсээ хол, гэрийнхээ гадна байлгахгүй байх хэрэгтэй.

    -Баавгайтай таарсан тохиолдолд хүн ямар хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй вэ? Таны түрүүний хэлсэнчлэн баавгайд цочрол бий болгохгүйн тулд хүмүүс яах хэрэгтэй вэ?

    -Ой модонд ороод баавгайд цочрол үүсэхээс, улмаар дайралтаас сэргийлэх хамгийн энгийн арга бол чанга алхах, ярих, дуулах. Click To TweetИнгэх нь баавгайд өөрийгөө өөрийнх нь амьдардаг газарт орж ирсэн шүү, би хүн шүү гэдгийг таниулж байна гэсэн үг. Баавгайн нэгэнт таныг хүн гэдгийг мэдчихвэл байгалийн хуулиараа зугтаадаг. Баавгайтай нүүр тулбал өөрийгөө хүн гэж мэдэгдэх яриа, дуу дуулах хэрэгтэй. Дараа нь эргээд хараад хурдан зугтах биш, баавгай руу харсан чигээрээ удаан хойш алхах ёстой.

    Хүмүүс баавгайг хойд хоёр хөл дээрээ зогсохоор дайрах гэж байна гэж ойлгоод байдаг. Гэвч хүрэн баавгайн хувьд нүд нь төдийлөн сайн хардаггүй учраас ойр орчимд нь хөдөлгөөн илэрсэн тохиолдолд юу болж байгааг баримжаа авах гэж хамраа өндөрт гарган үнэрлэдэг. Click To Tweet

    -Оросын Сибирьт гарсан түймрийн улмаас хар баавгай нутгаасаа дайжин Монголд орж ирж, улмаар айлын хот руу дайрсан байж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Ер нь хар эсвэл хүрэн баавгайн аль нь дайрсан эсэхийг тогтоох боломжтой юу?

    – Үнэхээр их талбайг хамарсан бол хар баавгай нутгаасаа даажин, өөр амьдрах таатай нөхцөл хайж болно. Гэхдээ ингэсэн ч гэсэн тодорхой газар нутгийг л дамжина. Тэрнээс биш Монголын хойд хэсэг тэр чигтээ хар баавгайгаар дүүрнэ гэсэн үг биш. Хар баавгай эсвэл хүрэн баавгай дайрсныг амархан тогтоох боломжгүй. Хамгийн чухал нь амь үрэгдсэн гэх хоёр хүний бие, хувцаснаас баавгайн үс, хумс, цусны дээж үлдсэн байх ёстой. Click To TweetТэндээс генетикийн шинжилгээ авч шинжлүүлснээр мэдэх боломжтой.

    -Та болон эрдэмтэн Харри Волентин өнгөрсөн тавдугаар сард ирэхдээ Монгол Улсад Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн бага хурлыг зохион байгуулах тухай Гадаад хэргийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, бусад албаны хүмүүстэй уулзаад явсан. Одоогоор хурлын бэлтгэл ажил хэрхэн үргэлжилж байна вэ?

    -Бид ирэхдээ Гадаад хэргийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Говийн баавгайн сангийн хүмүүстэй уулзаж, бид энэ үйл ажиллагааг Монголд зохион байгуулах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн. Одоогийн байдлаар сонирхлоо илэрхийлсэн албан бичгийг явуулаад байна.  Аль аль тал нь энэ арга хэмжээг зохион байгуулах үнэхээр сонирхолтой байна. Мазаалай буюу говийн баавгай бол үнэхээр баавгай ховор төрөл зүйлд тооцогддог. 2021 оны намар эсвэл 2022 оны хавар зохион байгуулагдах болов уу.

    -Ярилцсанд баярлалаа.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ