УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг Истанбулд хийхгүй байх асуудлыг авч хэлэлцэнэ

2019-10-16

Европын хөлбөмбөгийн холбоо /УЕФА/-ийн дэд ерөнхийлөгч Мишель Ува тус байгууллага Аваргуудын лигийн финалын тоглолтыг Истанбулд хийгүй байх талаарх хүсэлтийг анхаарч үзнэ гэж мэдэгдэв.

Туркийн арми Сирийн курдуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор Туркад шигшээ тоглолтыг хийхгүй байх шаардлага гарч ирсэн аж. Үүнээс гадна Евро 2020 тэмцээны урьдчилсан шатны тоглолтод оролцох үеэрээ Туркийн шигшээ багийнхан цэргийн мэндчилгээ хийсэнд холбоо эмзэглэж байгаа юм.

“Бид бие даасан байдал, спортын бие даасан байдлыг бүрэн хүндэтгэн үүргээ гүйцэтгэнэ. Гэхдээ бид мэдээж НҮБ, ЕХ, АНУ, дипломат, элчин сайдууд болон бусад улс төрийн байгууллагуудыг орлож чадахгүй” гэж Ува хэллээ.  УЕФА-гийн Гүйцэтгэх хороо, Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа шийдвэрээ гаргах ажээ.

Өмнө нь Францын Спортын сайд Туркийн шигшээ багт хориг арга хэмжээ авахыг шаардаж, Бундеслигийн хоёрдугаар дивизионы “Сент Паули” клубээс Сирийн эсрэг Туркийн довтолгоог дэмжиж байсан Туркийн хагас хамгаалагч Женк Шахинийг түр түдгэлзүүлээд буй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ