Францын спортын сайд УЕФА-аас Туркийн тоглогчдыг шалгаж өгөхийг шаарджээ

2019-10-15

Францын Спортын сайд Роксанна Марасиняно Турктай хийсэн тоглолтын үеэр тоглогчид нь цэргийн мэндчилгээ хийсэн учраас тус багийг шийтгэх ёстой гэж үзэж байна (Уг тоглолтын үр дүн 1: 1).

“Францын Хөлбөмбөгийн холбоо, тоглолтын аюулгүй байдлыг хангах тал дээр сайн ажилласанд талархал илэрхийлье” гэж сайд твиттер хуудсандаа бичжээ. “Туркийн тоглогчид эдгээр хүчин чармайлтыг сүйтгэж, цэргийн мэндчилгээ үзүүлсэн нь спортоос харш үйлдэл юм. Би УЕФА-аас энэ асуудлыг судалж үзэхийг хүсч байна.

Үүнтэй ижил аргаар Туркчууд өмнө нь Албанитай аравдугаар сарын тоглолтод хийсэн гоолоо (1-0) тэмдэглэж байсныг санаж байна. Энэ нь олон нийтийн эсэргүүцлийг өдөөсөн, учир нь дохио зангаа нь агуулгатай. Тэр нь Турк улс Сирид цэргийн ажиллагаа эхлүүлсэнтэй холбогдож байна” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ