Ч.Хүрэлбаатар: Ерөнхий сайд явж ажилласан газар бүрт хөрөнгө оруулалтыг тавьж байгаа

2019-10-15

УИХ-аар ирэх 2020 оны төсвийг хэлэлцэж эхэлж буй. Тэгвэл аймгуудад хуваарилсан төсвийн хуваарилалт шударга бус байна гэсэн гомдол тавих гишүүд олон байна. МАН сонгуулийн жилд төсвийн ихэнх мөнгийг санал авахад голлон зарцуулж байна гэх шүүмжлэлийг ч сөрөг хүчнийхэн хийж байна.  

Ирэх онд аймгуудад олгохоор тавьсан хөрөнгө оруулалтаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын нутаг Хэнтий аймагт хамгийн өндөр буюу нийт хэрэгжүүлэх 94 төсөлд 131 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь ийн гомдол дагуулж байгаа юм.

Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад “Ерөнхий сайд орон нутгуудаар явж ажилладаг. Явж ажиллаад Засгийн газрын тэргүүний хувьд иргэдийн хэлж буй асуудлуудыг газар дээр нь шуурхай шийднэ гэдэг зүйл ярьдаг. Ерөнхий сайд явж ажилласан газар бүрт хөрөнгө оруулалтыг тавьж байгаа. Ерөнхий сайд Хэнтий аймгаас сонгогдоогүй учраас үүнийг яриад яахав дээ” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ