Монгол эрдэмтэд угаарын хий 53 ppm-ээс давахад дуут дохио өгдөг төхөөрөмж зохион бүтээж байна

Засгийн газраас угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн гэр хороололд амьдарч буй 196 мянган өрхүүдэд нэг удаа үнэгүй олгохоор шийдвэрлэсэн.

Хотын дарга “Төхөөрөмжийн хувьд 30 мянгаас-300 мянган төгрөгийн хүртэл үнэтэй байгаа. Бид хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, үнэ өртгийн хувьд боломжийг нь сонгоно” хэмээн ярьсан. Хамгийн бага өртгөөр бодоход энэ өвөл нийслэлийн шахмал түлш хэрэглэдэг бүх айлд угаарын хий хэмжигчийг нэг удаа суурилуулахд таван тэрбум 880 сая орчим төгрөгийн санхүүжилт шаардлагатай.

Харин ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгээс агаар дахь угаарын хийг хэмжин, зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тохиолдолд дуут дохио өгөх төхөөрөмжийг зохион бүтээх туршилтын ажлыг эхлүүлжээ. Төхөөрөмжийн хөгжүүлэлт дээр Б.Зандан, Б.Мэндбаяр, Б.Наранбат нар ажиллаж байгаа бөгөөд одоогоор 30 минутын хугацаан дахь угаарын хийн хүлцэх дээд босгын утгыг зааж өгч, тэр хугацаанд CO-н хэмжээ тогтвортой байх эсэхийг туршиж байгаа юм байна.

Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Наранбат “30 минутын хугацаан дахь угаарын хийн босгыг Монгол улсын стандартад заасны дагуу 6100 микрограмм.метр куб байхаар тооцсон. Энэ хэмжигдэхүүнийг ppm-рүү шилжүүлэхэд 53 ppm болж байгаа” хэмээн тайлбарлалаа.

Туршилт #1 Угаарын хий мэдрэгч. Zandan Batzorig, Naranbat Baasankhuu

Posted by Mendee Bayar on Monday, October 14, 2019

 

“Туршилтын ажил 2-3 хоног үргэлжилнэ. Одоо туршилтын шатандаа явж байгаа учраас бэлэн бүтээгдэхүүн болоход хэдэн төгрөгөөр худалдаалагдах нь тодорхойгүй байна” гэлээ.

Монгол эрдэмтэд өөрсдөө зохион бүтээж, програмжилж байгаа учраас стандарт өөрчлөгдсөн тохиолдолд босго утгыг өөрчлөх, шинэчлэн засварлах давуу талтай юм. Click To Tweet

Энэ сарын 3-15-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын 145 удаагийн дуудлагаар нийт 306 иргэн эмнэлэгт ханджээ. Үүнээс насанд хүрсэн 25, долоон хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ