• Монголд хөлбөмбөг тоглохоор мэхлэгдэн ирсэн Африк хөлбөмбөгчин нутаг буцжээ

    Мэргэжлийн хөлбөмбөгчин болох зорилготой 24 настай Нигерийн тамирчин Мошод Афалаби  Монголд хөлбөмбөг тоглохоор ирсэн боловч зуучлагч болох нутаг нэгтэндээ мэхлүүлжээ. Улмаар визнийх нь хугацаа дууссан учраас цаашид хөлбөмбөг тоглох, ажил хийх боломжгүй болж, эх орон руугаа буцах гэсэн ч зардлын мөнгөгүй нөхцөлд орсон тухай наймдугаар сард хэвлэл, мэдээллийн хэрэгсүүлээр мэдээлсэн. Тэгвэл тэрээр өнгөрсөн бямба гарагт эх орондоо газардаж “Монголыг орхиж, эрх чөлөөтэй болсондоо үнэхээр баяртай байна” хэмээн Аль Жазира агентлагт ярижээ.

    Хэвлэлээр мэдээлэхээс өмнө зургаан сарын хугацаанд Монголд ажиллаж, амьдарч байсан Шотландын бизнес эрхлэгч Кристофер Ханна мэдээнээс Афалабийн тухай уншин, түүнд тусламжийн гараа сунгажээ.  Тэрээр Афалабид эх орон луугаа буцах нислэгийн 900 ам.долларын туслалцаа үзүүлж, харин түүний найз болох Эгиптийн иргэн Вэйл Монгол дахь визээ сунгах 750 ам.доллар өгчээ.

    Албан ёсны мэдээллээр 2018 оны тавдугаар сард орж ирсэн хэдий ч буцах зардлын мөнгөгүй гэсэн шалтгаанаар визийнхээ хугацааг хэтрүүлэн жил гаруй Монгол улсад амьдарчээ.  Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.12 буюу түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлийн дагуу иргэн тус бүрт хоёр сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, Монгол Улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон албадан гаргасан байна. Ийнхүү албадан гаргахаас өмнө есдүгээр сард Цагаачлалын алба дээр долоо хоног саатуулагдан, хоригджээ.

    Мөн Они Степен Олалеканыг энэ сарын 26-нд албадан гаргаж, эх оронд нь буцаахаар болжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ