Ядуурлыг бууруулах шинэ аргачлал гаргасан гурван эрдэмтэн Нобелийн шагнал авлаа

Энэ жилийн Эдийн засгийн салбарын Нобелийн шагналын эздээр ядуурлыг бууруулах шинэ аргачлалыг нэвтрүүлсэн гурван эрдэмтэд тодорчээ. Ядуурлыг бууруулах шинэ аргачлалыг нэвтрүүлсэн АНУ-ийн эдийн засагч Абхиджит Банерджи, Майкл Кремер болон АНУ-д ажилладаг Франц гаралтай эдийн засагч Эстер Дуфло нар шагнал хүртжээ. Банерджи, Дуфло хоёр   Массачусетсийн Технологийн институцид ажилладаг бол Кремер Харвардын их сургуульд багшилдаг аж.

Ийнхүү Нобелийн шагналтан болсноороо 46 настай Дуфло эдийн засгийн салбараас энэхүү шагналыг хүртсэн хоёр дахь эмэгтэй болж байгаа юм. 2009 онд Элинор Остром “нөөц баялгийн удирдлага, тэр дундаа нийтийн нөөцийн удирдлагын талаар хийсэн шинжилгээ”-нийхээ үр дүнд Нобелийн шагнал хүртсэнээр анхны Нобелийн шагналт эмэгтэй эдийн засагч болжээ. Тэрээр мөн эдийн засгийн салбараас төрөн гарсан хамгийн залуу Нобелийн шагналтнаар тодорчээ. Өмнө нь 1972 онд Кеннет Арров 51 насандаа энэхүү шагналыг хүртэж хамгийн залууд тооцогдож байв.

Судалгааны ажлыг ихэвчлэн хамтран хийдэг энэхүү гурван судлаачид маань “Бидний гол зорилго бол ядуурлын эсрэг шинжлэх ухааны баримт, нотолгоонд суурилсан арга, барилаар тэмцэх” хэмээн ярьжээ. “Ядуу бүлэгт туслахыг оролдож байгаа хүмүүс  өөрсдөө ч юу тэдгээр хүмүүсийг ядуу болгоод байна вэ гэдэг үндсийг нь ойлгодоггүй, бид харин тэр шалтгааныг аль болох шинжлэх ухаанчаар харуулахыг зорьсон” гэлээ.

Эх сурвалж:ft

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ