• Сургалтын төлбөрийн оронд хуванцар сав, хог авдаг сургууль

    Ихэнхи сурагчид хичээлдээ дан ном, дэвтрээр дүүрэн цүнх үүрч ирдэг бол Энэтхэгийн нэгэн сургуульд хүүхдүүд нь ном,дэвтрийнхээ хажуугаар хоосон сав, хог авчирдаг. Энэтхэг улсад өдөр бүр 26 мянган тонн хуванцар хог хаягдал бий болдог бөгөөд энэ  тус улсын хувьд томоохон асуудал болоод буй. Ассам мужийн Памохийн Гималайн нурууны бэлд амьдардаг эдгээр хүмүүс өмнө нь  тэсгэм хүйтэн өвлийг давахын тулд тэдгээр хуванцраа шатаадаг байжээ. Харин гурван жилийн өмнө агаарын тээврийн инженер Пармита Сарма болон нийгмийн ажилтан мэргэжилтэй Мазин Мухтар нар энэ газарт ирж, Акшар сургуулийг байгуулжээ. Ингэхдээ сургалтын төлбөрийнхөө оронд хүүхдээ сургуульд нь явахад нь хуванцар сав, хогоо өгч явуулж байхыг эцэг, эхчүүдэд хэлсэн байна.

    Долоо хоногт сурагч тус бүр 25 ширхэг хуванцар хог авчрах ёстой . Ийнхүү хүүхдүүдийн авчирсан хог, хаягдлыг дахин боловсруулахаас гадна тус сургууль нь хандиваар ерөнхий үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогоор 100 гаруй сурагчидтай сургууль нь хог хаягдлын бодлого явуулснаар байгаль орчноо ч хамгаалаад зогсохгүй, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг зогсооход ч бодитой нөлөө үзүүлж байгаа юм. Өдөрт 2.5 ам.долларын цалинтай ажил хийж, гэр бүлдээ тус дэм болохын тулд сургуулиа орхихын оронд тус сургуулиас ахлах ангийн сурагчдыг нь эргүүлээд бага ангид нь хичээл заалгуулах системийг боловсруулан, хэрэгжүүлж байна.

    Эх сурвалж: weforum

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ