• Путин: Зэвсгийн уралдаан дэлхийд сайн зүйл яавч авчрахгүй гэхдээ “Москва онцгой зэвсэгтэй”

    Оросын Ерөнхийлөгч Владимир Путин  Al Arabiya, Sky Nеws Arabia болон RT Arabic-д өгсөн ярилцлагадаа бусад улс орнуудад хэт авианы зэвсэг хийх гэж байгаа, тэгвэл Орос улсад энэ шинэ зэвсгийг бий болгохоор дотоодын эрдэмтэд ажиллаж байна гэж хэллээ.

    Оросын удирдагчийн хэлснээр дэлхий дээр хэнд ч байдаггүй зэвсэг бүтээжээ: баллистик пуужин биш, харин хэт авианы нисдэг пуужингийн систем ажээ. Хэн ч хэт авианы зэвсэгтэй болоогүй байгаа ч тэр зөвсэг дэлхийн тэргүүлэх арми ийм зэвсэгтэй болно, гэхдээ энэ удаад бид бас нэг шинэ зэвсэгтэй болно гэж Путин хэлжээ. Москва мөн пуужингийн довтолгооноос хамгаалах ямар ч системийг даван туулах чадвартай цохилтын системийг боловсруулж байгаа аж.

    Ерөнхийлөгч Орос улс дэлхийн тогтвортой байдал, аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдалд санаа зовж байгааг тэмдэглэжээ. “АНУ баллистик пуужингийн эсрэг гэрээ, дараа нь дундын зайн пуужингийн гэрээ (INF гэрээ)-ээс гарч, зөвхөн START-3 л үлдэээд байна. Хэрэв үүнийг устгавал дэлхий улам аюултай болж, урьдчилан таамаглах боломжгүй болно” гэж анхааруулжээ.

    Орос улс хоёр дахь хүйтэн дайн хийхийг хүсэхгүй байгаа ч хэрэв тэгвэл энэ нь тус улсад хамгийн бага хэмжээгээр нөлөөлнө “Москва онцгой зэвсэгтэй” гэлээ. “Зэвсгийн уралдаан нь муу зүйл, дэлхийд сайн зүйл яав ч биш. Гэхдээ бид хэт их төсвийг зарлагадахгүй” гэж Путин хэллээ.

    Сануулахад, АНУ, ЗСБНХУ-ын хооронд дундын болон богино зайн тусгалтай пуужинг устгах гэрээг 1987 онд байгуулсан. Вашингтон энэ оны 8-р сарын 2-нд албан ёсоор тус гэрээг орхисон. АНУ-ын дунд болон ойрын зайн пуужинг устгах тухай гэрээнээс гарах болсон шалтгаан нь Ази юм гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 9-ний өдөр Сочи хотод болсон Валдайн клубын хурлын үеэр мэдэгджээ. “Энэ чиглэлд эхний алхмыг Азид л хийх болно гэж Америкийн хамтрагчдаасаа бид сонссон. Энэ нь бидэнд нөлөөлж байна. Учир нь Азид Оросын ихээхэн газар нутаг байдгийг ойлгох хэрэгтэй. Орос биш, бид домогт гэрээг зөрчөөгүй” гэж Путин хэлсэн хэмээн тэмдэглэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ