• Хятадууд ургийн хүйсийг эрт хугацаанд нь мэдэхийн тулд цусны дээжээ Хонгконг руу явуулж байна

    2017 онд эх газар Хятадтай хил залгаа оршдог Хонгконгийн Футиан шалган нэвтрүүлэх боомт дээр дотуур хувцсандаа цусаар дүүрэн олон тооны хуруу шилтэй нуун нэвтрүүлэх гэж байсан эмэгтэйг саатуулжээ. Хуруу шилний гадаргуу дээр Хятадын жирэмсэн эмэгтэйчүүдийн нэр, он сар өдөртэйгөө байв.

    Энэ хэргээс дөрвөн өдрийн дараа мөн адил цусаар дүүрэн 203 ширхэг хуруу шил цүнхэлсэн эмэгтэйг саатуулжээ. Хамгийн сүүлд Луоху боомт дээр 12 настай сургуулийн охин 142 цусны дээжтэй явж байсныг хилийн байцаагч нар тогтоон саатуулжээ. “Сурагчдын цүнхэнд ихэвчлэн ном, бичгийн хэрэгсэл, идэж уух зүйлс байдаг учраас сул, хоосон харагддаг. Харин тэр охиных дүүрэн харагдсан учраас бид шалгасан” гэж байцаагч хэлжээ.

    Ийнхүү эх газар Хятадаас Хонгконгруу хуруу шилтэй цусны дээж зөөвөрлөх оролдлого нь сүүлийн гурван жилийн хугацаанд эрчимтэй өссөн гэнэ. Эцэг, эх нь ургийнхаа хүйсийг эрт мэдэхийн тулд ийнхүү цусны дээжийг Хонгконг руу шинжлүүлэхээр явуулдаг байна.

    Хятад улсын нэг хүүхэдтэй байх бодлогыг 2015 онд дуусгавар болгож, 2016 оноос хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн хэдий ч тус улсын иргэд гэр бүл зохиохдодд нэг хүүхэдтэй байх сонголтыг хийж байна.Харин тэр нэг хүүхдээ эрэгтэй байлгахын тулд ургийн хүйсийг тогтоолгох шинжилгээг хийлгэх болжээ. Нэг хүүхэдтэй байх бодлогын хүрээнд 1970-2017 онуудад 12 сая орчим охид энэ хорвоод мэндэлж чадаагүй гэсэн харамсалтай тоо баримт бий.  Хүйсийн тэнцвэрт байдал алдагдсан, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 32.7 саяаар илүү байна зэрэг баримт, мэдээллийг үндэслэн 2002 онд Хятадын хүн ам, гэр бүлийн төлөвлөлтийн тухай хуулиар ургийн хүйсийг эрт тогтоох шинжилгээг хоригложээ. Ургийн хүйсийг эрт мэдэхийн тулд эцэг, эхчүүд цусны дээжээ шинжлүүлэхээр Хонгконг руу явуулж байгаа нь энэ юм.

    Ургийн хүйсийг эрт тогтоох үйлчилгээ үзүүлдэг нэгэн байгууллагын Cnn агентлагт мэдээлснээр “6-7 долоо хоногтой болсон үед шинжлүүлэх боломжтой байдаг бөгөөд нэг удаагийн өртөг нь 490 ам.доллар байдаг” гэжээ. Хэрвээ хүйс тогтоолгох шинжилгээг хийлгэхийг хүсвэл тухайн жирэмсэн эмэгтэй хяналтанд байдаг эмч, сувилагчдаа хандан цуснаасаа дээж авч өгөх хүсэлтийг тавьдаг байна.

    Эх сурвалж: cnn

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ