Н.Батсуурь аварга сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга болжээ

Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ энэ сарын 12-13-нд Японы Осака хотноо болж, Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын начин Б.Цэдэнсодном тэргүүтэй манай бөхчүүд барилдлаа.

Тэмцээний үнэмлэхүй жинд аварга Н.Батсуурь барилдаж шувтаргын барилдаанд Японы бөхийг ялснаар дэлхийн аварга цол авчээ.  -100 кг-ийн жинд барилдсан сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга, аймгийн харцага Б.Бадрал алтан медаль хүртсэнээр дэлхийн хошой аварга болсон байна.

Залуучуудын ангиллын +100 кг-д Н.Очирсайхан, үнэмлэхүй жинд Б.Мөнх-Идэр нар хүрэл медаль хүртжээ. Тэдний хувьд мөн багийн төрөлд барилдсан бөгөөд багаараа мөнгөн медалийн эзэн болов.

Эмэгтэйчүүдийн +80 кг-д Н.Золжаргал, үнэмлэхүй жинд Н.Түвшинжаргал нар хүрэл медаль, нийтдээ Монголын баг хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилттайгаар ДАШТ-д өндөр амжилт гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ