• Монгол Казахстаны бизнес форумын үеэр 200 сая долларын гэрээ байгуулжээ

    Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн айлчлалын үеэр Нур-Султан хотноо Монгол-Казахстаны бизнес форум  болсон.   Тус форумын үеэр хоёр орны бизнес эрхлэгчид 200 сая ам.доллар орчим үнийн  дүнтэй найман ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулсан хэмээн МҮХАТ-ын ерөнхийлөгч мэдэгдлээ.

    Тухайлбал 81.7 сая ам.долларын өртөгөөр алт мөнгө цэвэршүүлэх үйлдвэр хамтран барихаар болов. Жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэхээс гадна дагалдах долоогоос найман төрлийн элемэнт гаргах томоохон үйлдвэр болох ажээ. Энэ  үйлдвэр ашиглалтад орохтой холбогдуулан Үнэт чулуу, металлын тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа гэдгийг  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар онцолжээ.

    Үүнээс гадна нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих, агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх зэрэгт хамтран ажиллахаар болов.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ