• Шинэ гүүрэн дээгүүр явган хүний зам хийгдэж байна

    Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнгөрөгч сарын 16-ны өдөр нээсэн. Дөрвөн эгнээ шинэ гүүртэй болсон ч иргэдийн зүгээс явган хүний замгүй, замын түгжрэл улам ихэссэн гэх шүүмжлэл ихээр ирсэн.

    Энэ талаар Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын Зам, барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-эрдэнэ тодруулахад “Одоогоор гүүрний ажил бүрэн явагдаж дуусаагүй байгаа. Өчигдрийн авсан мэдээллээр шинэ гүүрний ажил 81 хувьтай явж байна” хэмээн ярилаа.

    Ер нь явган хүний зам хийгдэх юм уу гэх асуудлаар тус газрын мэргэжилтнээс тодруулахад “Замын хөдөлгөөнийг эртхэн нээж, түгжрэлийг сааруулах зорилгоор өмнө нь нээсэн. Шинэ гүүрийн замын ажил бүрэн хийгдэж дуусахад явган хүний зам стандартын дагуу хийгдсэн байна.Автомашинтай зэрэгцэн явах явган хүний хөдөлгөөнөөс гарах эрсдэлээс сэргийлэхийн тулд явган хүн явах хориотой гэсэн тэмдэг байгаа ч иргэд маань төдийлөн анхаарч үзэхгүй байна Click To Tweet” хэмээн тайлбарласан юм.

    Шинэ гүүрний замын ажил бүрэн дуусахад 2.25 метрийн өргөнтэй явган хүний замтай болсон байх ажээ. Click To Tweet Харин замын ажил дуусч, бүрэн ашиглалтад орох хугацаан нь ирэх оны буюу 2020 оны есдүгээр сард гэлээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ