• Цаг агаар өмнөх жилийн энэ үеэс хүйтэрсэн ч агаарын чанар сайн байна

    Үнэхээр түүхий нүүрсний хэрэглээгээ шахмал түлшээр сольсны  дүнд Улаанбаатарын утаа ингэж буурчихав уу? Эсвэл энэ жил өмнөх жилээс бодвол дулаахан байна уу?

    Улаанбаатар хотын  агаарын чанарын үзүүлэлтийг өнөөдрийн байдлаар буюу аравдугаар сарын 11-ний байдлаар харвал Дөрвөн зам орчмын агаар хамгийн цэвэр буюу 53 гэсэн үзүүлэлттэй байна. Жил бүр хамгийн их агаарын бохирдолтой байдаг МҮОНРТ, 100 айл, Толгойт, Бөхийн өргөө орчмын газруудын агаарын чанар мөн адил хэвийн буюу цэвэр байна.

    Агаарын чанарыг цаг агаартай харьцуулан үзэх нь

    2018 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 11-ний өдөр агаарын хэм өдөртөө +12, шөнөдөө -3 хэм байжээ. Харин агаарын чанарын хувьд бүх байршил дээр стандарт хангахгүй гарч байсан байна. Улбар шар өнгө нь агаарын чанарын стандартад нийцэхгүй буюу бага бохирдолтой гэдгийг заах бөгөөд бүх байршил дээр агаарын бохирдолтой гарсныг дорх хүснэгтээс харж болно.

    Мэдээллийг agaar.mn-ээс авав

    Цаг агаар өмнөх жилийнхээс хүйтэрсэн ч агаар цэвэр байна

    Харин өнөөдөр буюу 2019 оны аравдугаар сарын 11-нд агаарын хэм өнгөрөгч оныхоос найман градусаар буурч +2 хэм болон хүйтэрчээ. Шөнөдөө -10 градус байна. Тэгвэл агаарын чанарын үзүүлэлт яг одоогийн байдлаар 100 айл, Баруун 4 зам, Толгойт зэрэг нийт найман байршил дээр стандартын шаардлага хангасан үзүүлэлттэй гарсныг харж болно. Агаар бохирдуулагч бодисуудын хэмжээ хэвийн гарах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг.

    • Нисэх орчмын агаарын чанар 74 буюу хэвийн
    • Толгойт орчмын агаарын чанар 63 буюу хэвийн
    • МҮОНРТ орчмын агаарын чанар 53 буюу хэвийн
    • Баруун 4 зам орчмын агаарын чанар 55 буюу хэвийн
    • Бөхийн өргөө орчмын агаарын чанар 80 буюу хэвийн
    • 100 айл орчмын агаарын чанар 96 буюу хэвийн

    Мэдээллийг agaar.mn-ээс авав

    Ургах наран болон Баянхошуу цэгүүд дээрх агаарын чанар яагаад бохирдолтой үзүүлэлттэй байгаа талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны албаны хүнээс тодруулахад “Авто замын ажил явагдаж байгаатай холбоотойгоор нарийн ширхэгт тоосонцор буюу PM10-ын хэмжээ их гарсан” гэсэн юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ