• Хар тэнгисийн эрэг орчмын нутгаас Ромын эзэнт гүрний баялаг эрдэнэс олжээ

    Болгар улсын археологчид Хар тэнгисийн эрэг дээрх Девня хотод малтлага хийх үеэр 5-р зууны үед холбогдох үнэ цэнэтэй алт, хүрэл зооснуудаас бүрдсэн эрдэнэс олжээ.

    The Sofia Globe хэвлэлд мэдээлснээр археологичид Болгарын Хар тэнгисийн эрэг дэх Варна хотоос 25 км-ийн зайтай орших газраас уг үнэт зүйлсийг олжээ.

    МЭ 5-р зууны үед холбогдох нийтдээ 16 алтан, 20 гаруй хүрэл зоос олдсон. Эдгээрийн дотор эзэн хаан Теодосиус II-ийн дүрс бүхий алтан зоос гарч иржээ. Үүнээс гадна эзэн хаан III Валентиний үеэлийг дүрсэлсэн алтан зоос олджээ.

    Варна хотын нутгийн түүхийн музейн Христо Кузовын хэлснээр эртний Маркианополь хотод Хүннү нар довтолсон үеэр эрдэнэсийг нуусан байж болзошгүй гэнэ. Одоо тус газарт Девня суурин байрладаг. Дашрамд хэлэхэд энэ бол эндээс олдсон хоёр дахь үнэт эрдэнэс юм.

    1929 онд энэ хотоос түүхэн дэх хамгийн том эртний үнэт дурсгалуудын нэг олджээ. Энэ нь Ромын командлагч Марк Антонийн үеийн ойролцоогоор 100 мянган мөнгө, алтан зооснуудаас бүрдсэн байв. Эдгээр зооснуудын нийт жин нь 350 кг орчим байжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ