• Орос улсад цорын ганц Чингисийн хөшөө Халимагт сүндэрлэжээ

    ЭЛСТ. /vkalmykii/. ОХУ-ын Халимаг улсын Яшкуль дүүргийн Привольный сууринд Чингис хаанд зориулсан анхны хөшөө сүндэрлэлээ. Дурсгалын цогцолборыг нээх ёслолын ажиллагаа лхагва гарагт болсон тухай Халимагийн мэдээллийн цахим хуудас мэдээлжээ.

    Уг хөшөө 2.5 орчим тонн жинтэй, 4.5 метр өндөр бөгөөд суурин дээр нь хуучин монгол бичигт суурилан зохиосон тод бичгээр Чингис хааны нэр болон амьдралын он жилийг сийлжээ. Чингис хааныг өргөн зогсох дөрвөн дайчны хөшөөг суурилуулж, түүнийг их хаанд өргөмжилсөн монгол овог аймгуудын туг далбааг байрлуулсан байна.

    Цогцолборыг бүтээх санаачилгыг Халимагийн “Улан-Хееч” үржүүлгийн үйлдвэрийн удирдлагууд гаргаж, тус улсын иргэд, бизнес эрхлэгчдийн хандив тусламжаар бүтээжээ.

    Jargal.d@montsame.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ