
АНУ-ын хүүхэлдэй үйлдвэрлэгч 60 гаруй жилийн түүхтэй Маттел компаниас ОУ-ын Охидын өдрийг тохиолдуулан охидод шударга, үнэнийг тогтоогч нэгэн,шүүгч болоход нь урам өгөх зорилготойгоор шүүгч Барбиг гаргалаа.
Шинэ загварын Барбины нээлтийн үеэр “Оффисын ихэнх ажлыг эмэгтэйчүүд хийдэг хэдий ч Засгийн газрын бүх салбарын хэмжээнд энэ тоо хангалтгүй байна” хэмээн ярьжээ. АНУ-ын хувьд улсын шүүх байгууллагуудын албан хаагчдын зөвхөн гуравны нэгийг нь эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Click To Tweet Энэ удаагийн Барби нь хэзээ нэгэнт цагт шүүгчийн сандал дээр суугаад, дэлхийн сайн сайхны төлөө чухал өөрчлөлтүүдийг хийхэд охидыг чадна гэдэгт нь итгүүлэх, уриалсан явдал байв.
Шүүгч Барбины хувьд бүгд шүүгчийн хар, цагаан хувцастай байх боловч дөрвөн төрлийн арьсны өнгөтэйгөөр үйлдвэрлэгджээ. Барби бүрт шүүгчийн алх, тавцан дагалдаж ирэх юм.
Эх сурвалж: absnews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Find More Info here to that Topic: gereg.mn/news/33516 […]