• Уран зохиолын салбарын 2018 болон 2019 оны Нобелийн шагналтнууд тодорлоо

    Шведийн Нобелийн академи уран зохиолын салбарт 2018 болон 2019 оны Нобелийн шагналтнуудыг тодрууллаа. 2018 оны Нобелийн шагналтнаар Польшийн яруу найрагч Ольга Токарчук тодорсон бол 2019 оны Нобелийн шагналтаар австрийн зохиолч Петер Хандке тодорлоо.

    Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Стокгольмд арванхоёрдугаар сарын 10-нд болно. Шагнал тус бүрийг 900 мянган ам.доллар дагалдана.

    Нобелийн академи дахь шуугиан

    2018 онд Шведийн соёлын зүтгэлтэн Жан-Клода Арно болон тус улсын академийн гишүүдийн нэгнийх нь гэргий Катарина Фростенсон нар хүчингийн хэрэгт буруутгагдан шуугиан дэгдсэн. Энэхүү шуугианаас үүдэлтэйгээр уран зохиолын салбарт 2018 онд Нобелийн шагналтныг тодруулахгүй байх шийдвэр гаргасан билээ.

    Үүний зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагааны үеэр Hammarskiöld & Co хуулийн фирм Арног 1996, 2004, 2005, 2008, 2014, 2015 болон 2016 оны Нобелийн шагналтнуудын нэрийг албан ёсоор зарлахаас өмнө шагналын эздийн мэдээллийг задруулсан хэрэгт буруутгасан. Шведийн академиас Фронстенсоныг мэдээллийн нууцыг задруулсан хэрэгт хариуцлага хүлээлгэж ажлаас нь халсан байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ