Японы шигшээ багт 6:0-оор хожигдлоо

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсэгт учраа таарсан Япон, Монголын шигшээ багийн тоглолт Наран улсын “Сайтама 2002” цэнгэлдэх хүрээлэн ачигдөр 18.00 цагт боллоо.

Тоглолтын эхний гоолыг Японы шигшээ багийн хагас хамгаалагч Такүми Минамино 23 дахь минутад орууллаа. Үүнээс хойш 34, 40 дэх минутад мөн л Японы тал гоол оруулснаар тоглолтын эхний хэсэг өндөрлөсөн.

Тоглолтын хоёрдугаар үед 56, 58, 61 дэх минутад мөн л Японы тал гоол оруулж тооны харьцаа 6:0 харьцаатайгаар өндөрлөлөө.

Монголын багийн хувьд маш сайн үр дүнг үзүүлж чадсан бөгөөд тоглолтын хоёрдугаар үед илүү их хичээж, амжилт гаргаж тоглолоо гэж дүгнэж байна. Учир нь хөлбөмбөгийг ажлаа болгож Европын улс орнуудын лигийн нэгдүгээр дивизионд тоглодог тамирчдаас бүрдсэн хүчтэй багтай боломжийн тоглосон гэсэн үнэлэлт өгч байгаа хэрэг юм.

Сэлгээний бүрэлдэхүүн:

  1. Э.Мөнх-Эрдэнэ /хаалгач/
    2. О.Мөнх-Оргил
    5. С.Өсөхбаяр
    7. Ж.Сүндорж
    9. Б.Төгсбилэг
    11. Н.Наранболд
    14. М.Жансерик
    15. Д.Тэмүүлэн
    16. А.Сайханчулуун /хаалгач/
    21. Г.Төгөлдөр
    22. Г.Бат-Оргил.

Монголын шигшээ баг 2001 оноос хойш хамгийн өндөр чансаатай багтай тоглож гэж байна. Дэлхийн чансаагаар Япон 31, Монгол 183-т эрэмбэлэгдэж буй.  Тоглолт болсон Сайтама цэнгэлдэх хүрээлэн нь 63,700 хүний багтаамжтай.  2002 онд Дэлхийн аварга шалгаруулах тьэмцээний тоглолтууд болж байсан цэнгэлдэх хүрээлэн юм. Ирэх жил мөн энэ цэнгэлдэх хүрээлэнд Токио-2020 олимпийн тоглолтын зарим тэмцээн уралдаанууд болохоор товлогдоод байна. Япон-Монгол тоглолтын тасалбар Японд 1000-8200 иен буюу монгол мөнгөөр 24800₮ – 203,000₮-ийн үнэтэй худалдаалагдсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ