• Б.Лакшми:Төрийн алба тогтворгүй байгаа нь бизнес эрхлэгчдийг залхаан цээрлүүлж байна

    Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшмитай ярилцлаа.

    -Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаа явуулах орчин өнөөдөр ямар байна вэ?

    -Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль 2007 онд батлагдсан. Энэ хуульд дөнгөж өнгөрсөн зургадугаар сард өөрчлөлт орууллаа шүү дээ.  Өөрчлөлт хийх хүртэл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч хэн бэ гэдгийг өргөн хүрээнд тодорхойлж өгсөн байсан нь энэ хуулийн хамгийн том асуудал байлаа. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн сан гэж байгаагүй. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж хэн бэ гэсэн гурван  төрлийн тодорхойлолт байсан.

    Нэгдүгээрт, хуульд  199 хүртэл ажилтантай, салбар, борлуулалт гэсэн гурван зүйлээр өргөн хүрээнд тодорхойлж өгсөн  байсан.  199 ажилтантай гэхээр томоохон компанид орно. Хуульдаа ингэж заасан учраас Үндэсний статистикийн хорооны бизнес регистрт өөрсдөө 1-9 хүртэл ажилтантай гээд гаргачихсан.

    Мөн банкууд үйлдвэрлэл эрхлэгч нарт зээл өгөхдөө бас нэг   шалгуур тодорхойлолт гаргасан байсан. Ийм байсан учраас жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн мөн төрх зураг нь харагдахгүй байгаа юм. Click To Tweet Монголбанкнаас жижиг,дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс жил болгон бизнес санал асуулгыг хязгаарлагдмал хүрээнд авдаг.  Тулгамдаж байгаа асуудал нь юу байна вэ, санхүүжилтээ юунд зарцуулах вэ, хэчнээн хэмжээний санхүүжилт хэрэгтэй вэ гэх мэтчилэн.

    Улс, нийслэлийн хэмжээнд төчнөөн хэмжээний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч байна гэсэн тоог албаныхан хэлдэг. Гэхдээ би юуг хамгийн чухал гэж харж байна вэ гэхээр 5 жил үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэл эрхлэгчдийн хэдийнх нь үйл ажиллагаа томорсон юм, хэдийнх нь үйл ажиллагаа тогтворжсон юм, хэд нь дампуурсан бэ гэдэг мэдээлэл хэрэгтэй байна Click To Tweet.

    Энэ мэдээлэл байсны үндсэн дээр энэ салбарын хөгжлийг харах боломжтой. Байхгүй байгаа учраас хөгжлийн дүр төрх нь харагдахгүй байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг урт хугацаанд хөгжүүлье, хөгжлийг нь харья гэвэл өнөөдөр байгаа бодит байдлыг харж тодорхойлох хэрэгтэй.

    Нэг үеэ бодвол жижиг, дунд бизнес эрхлэгчид юм болгоныг хийж байна. Чадавхижиж байна.Өрхийн буюу гэр бүлийн бизнес эрхлэгчид их байгаа. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчээс үйл ажиллагаа нь дээшилсэн үү доошилсон уу гэдэг хөгжлийн үе шатыг л харах шаардлагатай байгаа юм. Click To Tweet

    -Бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгамддаг асуудал нь төрийн дарамт, татварын орчин гэж  олон жилийн өмнөөс ярьж байсан. Гэтэл өнөөдөр ч энэ хүндрэл байгааг хэлж байна.  Уг нь асуудлыг цэгцлэх хууль эрх зүйн орчноо сайжруулсаар л байгаа шүү дээ?

    -Яг үнэн. Төрийн оролцоо  маш их байна. Үүнд улстөрийн шийдвэрүүд нөлөөлж байгаа.

    Жишээ нь, нийслэлийн удирдлага солигдсонтой холбоотой энэ зун барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд тусгай зөвшөөрлөө авч чадахгүй,газрын гэрчилгээгээ солиулж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Click To Tweet

    Шинэ удирдлагууд гарсантай холбоотой дүрэм журмаа шинэчилж байна гээд зогсоосон.Дарга нар солигдож болно гэхдээ төрийн ажил цаашаа явж байх ёстой. Click To Tweet

    Манай монголд үйлдвэрлэл эрхлэх нь маш хүндрэлтэй. Яагаад гэхээр аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлого байхгүй. Дэмжих хүсэл ч байхгүй. Гаднаас бэлэн бүтээгдэхүүн аваад импортлох нь хамаагүй амар гэсэн байдлаар хардаг болсон. Click To Tweet

    Тодорхой тайлбарлая л даа, нэг хүн үйлдвэр барья гэхэд хамгийн түрүүнд газар худалдаж авах ёстой. Төвийн бүсэд ойрхон газар авья гэхэд авлига өгөх болчихож байгаа юм. Газраа авчихлаа дараагийн асуудал нь дэд бүтцээ шийднэ. Энэ хөрөнгө бас л үйлдвэрлэл эрхлэгчээс гарна. Ямар нэгэн байдлаар шийдчихлээ, одоо үйлдвэрээ барих ажил үлдлээ. Бас л барилга барих зөвшөөрөл гэх мэт өчнөөн олон зөвшөөрөл авах гэж төрийн байгууллагын үүд сахина. Хамгийн богино хугацаанд хурдан хийлээ гэхэд хоёр жил эсвэл түүнээс олон жил зарцуулна. Энэ бүхнийг хийхдээ банкнаас зээл авна. Хэчнээн хэмжээний зардал хөрөнгө мөнгө, цаг хугацаа орох нь харагдаж байгаа биз.

    Ийм болохоор ихэнх хүмүүст зээл аваад гаднаас бараа бүтээгдэхүүн импортоор оруулж ирэх нь амар байгаа учраас үйлдвэрлэлийн салбар хөгжихгүй байгаа юм. Click To Tweet

    Хууль эрх зүйн орчин дээр надад юу харагддаг вэ гэхээр хуулийн үндсэн санаа нь буруу гардаггүй. Хамгийн том завхрал нь хуулийг хэрэгжүүлэх журам дээр гардаг. Click To TweetИхэнх хуулийн  хэрэгжүүлэх арга механизмыг нь тухайн байгууллага, агентлагийн дарга нь шийднэ гэсэн байдаг. Гэтэл шинээр томилогдсон  дарга болгон дүрэм журмаа дахин өөрчилж гаргадагтай холбоотой. Наад зах нь, дээр хэлсэн барилгын тусгай зөвшөөрөл, газрын гэрчилгээ авах зэрэг дээр дүрэм журмыг нь өөрчлөөд эхэлж байгаа юм. Цаашлаад гадны хөрөнгө оруулагчдын визээ сунгуулах журам нь хүртэл байнга өөрчлөгдөж байдаг.

    Ерөөсөө тогтвортой бус байгаа нь бизнес эрхлэгчдийг залхаан цээрлүүлээд байдаг гэдгийг дарга нар ерөөсөө ойлгодоггүй Click To Tweet. Энд нэг зүйлийг хэлье л дээ. Монголд компани дампуурах гэж 4 жил болдог. Компаниа дампуурсан гээд бүртгүүлье гэхээр татвараас өргүй гэсэн бичиг аваад ир гэдэг. Ганцхан татвар биш л дээ өөр хэд хэдэн газраас  ийм төрлийн бичиг аваад ир гэж шаардаж, авчирсан тохиолдолд бүртгэнэ гэдэг. Татвараа төлөх чадамжгүй  болоод л дампуурч байгаа шүү дээ. Уг нь нөгөө компани төлбөрийн чадамжгүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрөөд байдаг гэтэл татвараас өрөө төлж байж бичгээ аваа гээд дунд нь гацаачихдаг. Click To Tweet

    Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төрийн үйлчилгээний бүх зүйл дээр стандарт байх шаардлагатай. Өнөөдөр хэн нэг хүн тусгай зөвшөөрөл авья гээд өргөдөл өгөхөд хэд хоногийн дотор шийдвэрлэж өгөх ёстой юм гэдэг стандарт байхгүй гэж би харж байгаа. Миний мэдэхийн нэг долоо хоногт барилгын зөвшөөрөл дараагийн долоо хоногт газрын зөвшөөрөл олгох хурал ээлжилж хуралддаг байсан. Удаан хүлээлтийн эцэст  сая нэг хурал болдог ч нэг бичиг баримт нь дутуу байна гэж буцаах асуудал байнга гардаг.

    -Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдсан байгаа. Үүгээр өрсөлдөөнийг дэмжсэн эрүүл орчинг бүрдүүлэх зохицуулалт хэр тусгагдсан гэж  таны хувьд харж байна вэ?

    -Өнөөдөр үүсч байгаа сул талуудыг хуучин хууль дээр авч үзье. Жишээ нь, Говь компани дээр монопол үүсчихсэн. “Гоёо”-г авсанаар зах зээлийн 90 орчим хувийг эзэлж байна Click To Tweet. Яагаад ийм нөхцөл байдал үүссэн бэ гэхээр хууль эрх зүйн орчиндоо томъёоллыг нь буруу суулгаж өгсөн.  Зөвхөн аж ахуйн нэгж авч болно гээд заачихсан. Гэтэл компаниар биш хувь хүнээр авбал яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа биз. Бид гадаад болон дотоод зах зээл гэсэн хоёр төвшинд шударга өрсөлдөөний зохицуулалтыг харах ёстой. Click To TweetМонголын зах зээл жижигхэн. Энэ жижиг зах зээл дотроо бужигнаад булаацалдахаас илүүтэй даяаршиж байгаа өнөө үед гадаад зах зээлийг харах шаардлага хэрэгцээ үүсч байна. Уучлаарай, 3.3 сая хүн ам гэдэг Германы нийслэл хотын хүн ам. Ганц Берлин хот руу бүтээгдэхүүнээ гаргахад л  асуудал арай өөр төвшинд яригдана. Тэгэхээр бид дүр зургаа илүү томоор харах шаардлагатай байна. Хоёрдугаарт, ихэнх компаниуд гадаад руу бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа. Харин худалдааныхаа гэрээг сайжруулах шаардлагатай. ОХУ руу олон компани бараа бүтээгдэхүүнээ экспортолж байна. Гэтэл тэдний ярьж байгаа бэрхшээл нь хил, гааль дээрх татвар. Энэ мэт асуудлыг хэлэлцэж, зөвшилцөх шаардлага байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ