• Ж.Гантулга: Уйтгар гуниг, сэтгэл зовнисон мэдрэмж 2 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй

    Өнөөдөр дэлхий нийтээрээ сэтгэцийн эрүүл мэнд, тэр дундаа амиа хорлохоос хэрхэн урьдчилан сэргийлэх асуудалд анхаарч байна. Дэлхий даяар 40 секунд тутамд нэг хүн амиа хорлодог. Харин манай улсын хувьд ДЭМБ-ын судалгаанд дурдсанаар, зонхилон тохиолдох сэтгэцийн өвчний тархалт ихтэй бүсийн 15 орны долдугаарт жагсжээ. Click To Tweet

    Амиа хорлоход ямар хүчин зүйл нөлөөлдөг, болон хэрхэн сэргийлж болох талаар  Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн их эмч Ж. Гантулгатай ярилцлаа.

    -Манай улсын хувьд нэг жилд 400 орчим хүн амиа хорлодог гэсэн тоон баримт бий.  Амиа хорлолтод юу хамгийн ихээр нөлөөлдөг вэ?

    -Амиа хорлоход хүргэж байгаа хамгийн түгээмэл асуудал бол сэтгэл гутрах эмгэг. Хүнд гарз хохирол тохиолдоход , янз бүрийн сэтгэл зүйн гэмтлийн дараа тусламж авахгүй явсаар ийм эрсдэлд хүрдэг.

    Амиа хорлох асуудал нь зөвхөн сэтгэцийн эрүүл мэндийн бус нийгмийн ажилгүйдэл, ядуурал, утаа, түгжрэл гээд, цаашлаад ажлын ачаалал зэрэг маш олон хүчин зүйлс нөлөөлдөг.  Дэлхийн даяар дөрөвдүгээр сард  дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд 2017 оны хувьд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг онцлон, жилийн хугацаанд энэ асуудлын хүрээнд аян, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тэр аянаар дамжуулан ДЭМБ-аас иргэдэд өгч байсан гол мессеж нь

    “Сэтгэл гутрал бол түгээмэл тохиолддог эмгэг, энэ байдал хүний сул дорой, залхуу, арчаагүй байдал биш. Энэ бол хүний эрүүл мэндэд тулгамддаг бусад асуудлын адил учраас хэн нэгнээс тусламж хүсээрэй”

    байсан.  Хэрэв таны хажууд дахь хүн тань юманд идэвхи сонирхолгүй болж, гадуур гарахаа больж, хүмүүстэй харилцахаас жийрхсэн байдал ажиглагдвал мэргэжлийн эмчид үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

    Нөгөө талаар, сэтгэцийн хүнд эмгэгтэй гэхээсээ илүү харьцангуй сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс амиа хорлох хандлага байдаг.  Амиа хорлоно гэхээр л учиргүй уйлаад, гуниглаад байдаг гэх ойлголт хүмүүсийн дунд бий. Гэтэл эсрэгээрээ, амиа хорлохоосоо өмнө тэдгээр хүмүүсийн царайнаас баяр хөөр, амар тайван харагдахаас биш уур уцаар, уйтгар гуниг ажиглагддаггүй. Click To Tweet  Энэ нь тухайн хүн дотор нь бий болсон амьдрал утга учиртай эсэх, амьдрах хэрэгтэй юу гэх асуултуудын хариуг эрэхээ болиод, буугаад өгчихсөн байдагтай холбоотой.

    -Манай улсын хувьд  сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжлийн үйлчилгээний хүртээмж бага юм шиг санагддаг. Хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ?

    -Сэтгэцийн эрүүл мэндийн төвд иргэд маань бүх төрлийн сэтгэцийн тулгамдсан асуудлаар хандаад, шаардлагатай гэвэл хэвтэн эмчлүүлэх боломжтой. Мөн бид эрүүл хүмүүст ч  урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгдөг.Энэ жил сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл авах 1800-2000 утсыг нээн ажиллуулж эхэлсэн. Click To TweetСэтгэцийн асуудалтай хүнд зөв мэдээлэл өгөх, зөв чиглүүлэх, шаардлагатай тохиолдолд тусламж хүргэх нь хамгийн чухал.  Манай иргэдийг хувьд сэтгэцийн эрүүл мэндийн талаар төдийлөн сайн мэдэхгүйгээгээс болж ичдэг, санаа зовдог. Энэхүү утсаар дамжлууан Улаанбаатар гэлтгүй, орон нутгаас ч, хоногийн аль ч цагт мэргэжлийн сэтгэлзүйн эмчээс зөвлөгөө авах боломжтой.

    -Мэргэжлийн сэтгэцийн эмчийн хувьд танайхыг зорин ирж байгаа хүмүүст юуг голчлон захиж, зөвлөдөг вэ?

    Амиа хорлох бол тэр асуудлын эцлийн шийдэл биш юм шүү гэдгийг мэргэжлийн эмч нарын хувьд үйлчлүүлэгчдээ ойлгуулахыг хүсдэг. Click To TweetЯмар ч найдваргүй санагдаж байгаа мэт боловч олон боломжууд байдаг. Хэн нэгнээс тусламж гуйхдаа хэзээ ч хойш суухгүй байх хэрэгтэй. Хүмүүс мэргэжлийн эмч дээр ирснийхээ дараа л “аан, би ганцаараа ийм асуудалтай биш юм байна” , бусдаас нуух, аргацаагаад явах хэрэггүй юм байна гэдгийг ойлгодог.

    -Сэтгэл гутрах эмгэгээс яаж сэргийлэх вэ, стресс тайлах энгийн аргуудаас хуваалцахгүй юу?

    -Стресс үүсгэгч хүчин зүйлсийг хуримтлуулалгүй, цаг тухайд нь шийдэж байх хэрэгтэй.

    Усанд орж, биеэ цэвэрлэдэг шиг сэтгэл санаагаа ч гэсэн тэгж цэвэрлэж байх хэрэгтэй.

    Бясалгал, иог хийх, сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдлэгээ нэмэгдүүлэх, таныг сонсдог хүнтэй ярилцах гэх мэт аргууд бий. Зарим тохиолдолд хэнд хандахаа мэдэхгүй байх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд өөрт тулгамдсан асуудал, мэдрэмжээ бичээд шатаадаг, ураад устагадаг арга бий. Хэн ч таныг бичсэнийг уншихгүй учраас бүгдийг нь хэн нэгэнд ярьж байгаа юм шиг бичиж болно. Бас нэг арга нь амьдралын хэв маягаа өөрчлөх, өдөр тутам идэвхитэй хөдөлгөөн хийх арга бий. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нойртой их холбоотой байдаг учраас өдөрт заавал 6-8 цаг бөх унтаж байх хэрэгтэй гэж зөвлөе.

    -Хүн сэтгэл гутралд орсноо яаж мэдэх вэ, уйтгарлаж гунисан болгоныг сэтгэл гутрал гэж ойлгох уу?

    -Уйтгарлаж, гунигласан болгоныг сэтгэл гутрал гэж авч үзэхгүй. Уйтгар мэдрэгдсэн, сэтгэл зовсон мэдрэмж хоёр долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилж байгаа бол та заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Click To TweetТэр хугацаанд уйлмаар санагдах, уйлах, урьд өмнө нь чаддаг байсан юмаа хийж чадахаа больчихсон юм шиг санагдах, эсвэл нэг зүйлд хэт туйлшрах шинжүүд илэрдэг. Мөн жирийн өдөр дарамттай, хүнд мэт санагддаг.

    -Ярилцсанд баярлалаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ