• Японд дэлхийн хамгийн анх клоны аргаар хувилсан үнээ үхжээ

    Японы Ишикава мужийн нөөцийн газарт Кага хэмээх үхэр үхжээ. Энэ нь ихрийнхээ хамт дэлхий дээрх анхны клоны аргаар хувилагдсан үхэр ажээ.

    Кага 21 нас гурван сар амьдарч, хөгшрөөд үхсэн гэж Киодо агентлаг өнөөдөр мэдээлэв. Энэ үнээний ихэр эгч Ното нь өнгөрсөн онд мөн байгалийн шалтгаанаар нас баржээ. Үхэрнүүд үр удмаа үлдээсэн аж.

    1998 оны 7-р сард төрсөн Ното, Кага нарыг Киндай их сургуулийн мэргэжилтнүүд үүдэл эсийг ашиглан клоны аргаар хувилсан юм. Тэднийг хувилахдаа хоёр жилийн өмнөх алдартай Долли хонийг бүтээсэнтэй ижил технологийг ашигласан.

    Энгийн үнээний дундаж наслалт 20 орчим жил байдаг гэж тэмдэглэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ