• Г.Занданшатар: Монгол Улс саарал жагсаалтад орох бодит эрсдэл үүссэн

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

    Зарчмын зөрүүтэй саналын санал хураалт явуулж дууссаны дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улс саарал жагсаалтад орох бодит эрсдэл үүссэн. Энэ талаар Бангкогт болсон хурлаар ажлын төлөвлөгөө авсан. Ийм учраас холбогдох байгууллагын саналаар УИХ-аар холбогдох байгууллагад энэ хуулийг баталж байгаа тухай албан бичиг явуулж байгааг мэдэгдэж байна. Санхүүгийн зохицуулах хороонд орон тоо нэмж байгаа. Үүнтэй холбоотой хууль бус ажилчдыг Монгол Улсаас албадан гаргаж байгааг мэдэгдсэн албан захидал явуулж байгааг мэдэгдье” гэлээ.

    Чуулганы хуралдаанаар  Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ