Монгол Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсаас БНКаУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, БНКаУ-ын Худалдааны сайд Бахыт Султанов, Гадаад хэргийн дэд сайд Шахрат Нурышев болон бусад албаны хүмүүс угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн далбааг мандуулав.
Албан ёсны айлчлал энэ сарын 10-12 ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казакстан Улсын Анхны Ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаев нарт бараалхана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.